Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооноос “Хуульчийн ёс зүйн хууль, дүрэм, журмын эмхэтгэл” гарын авлагыг эрхлэн гаргалаа. Гарын авлага нь хуульчдын албан хэрэгцээнд зориулагдах бөгөөд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, Шүүгчийн ёс зүйн дүрэм, Прокурорын ёс зүйн дүрэм, Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам зэргийг багтсан. Энэхүү эмхэтгэлийг хуульчийн ёс зүйн багц цагийн сургалтад хамрагдсан хуульчдад үнэ төлбөргүй олгох юм.