Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
СУРГАЛТЫН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, мөн хорооны 2016 оны төлөвлөгөөнд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх болон цаг үеийн асуудлаар Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо нийт 5 удаа ээлжит болон ээлжит бусаар хуралдлаа. Эрхэм хуульчид та бүхэн Сургалтын хорооны эхний хагас жилийн тайлантай танилцана уу.

Нэг:  Холбогдох хууль, Холбооны дүрэмд заасан чиг үүрэгт хамаарах үйл ажиллагааны хүрээнд;

 

1.1. Хуульчдад зориулсан сургалтын бодлого, үндсэн чиглэл, хэлбэрийг тодорхойлох асуудлаар

    Хуульчийн үргэлжилсэн сургалтын бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлсон бодлогын баримт бичгийн боловсруулан, хорооны 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар батлан, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цагийг тооцох бүртгэл болон арга, хэлбэрийг боловсронгуй болгож, танхимын сургалтад биечлэн оролцож ирцийн бүртгэлд хамрагдсан эсхүл танхимын бус сургалтад хамрагдахаар нотлох баримтыг ирүүлснээр багц цагийг хангасанд тооцож, шивэлт хийж, Холбооны албан ёсны www.mglbar.mn цахим хуудаст байршуулснаар хуульч өөрийн нууц үгээр нэвтэрч тухайн жил хангасан багц цагаа харах боломжоор хангаж байна.

1.2. Хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөр боловсруулах, хянаж  зөвшөөрөл олгох /магадлан итгэмжлэх/ асуудлаар

    Хуульчийн үргэлжилсэн сургалтын нэгдсэн хөтөлбөрийг тухайн хичээлийн жилд Монгол Улсын Их хурлаас батлагдсан болон шинээр батлагдахаар төлөвлөгдөж байгаа хууль тогтоомж, эрх зүйн шинэчлэлийн агуулга, мэдээллийн хэрэгцээ шаардлагад үндэслэн мэргэжлийн суурь сургалт мэргэшүүлэх чиглэлийн хүрээнд боловсруулан ажиллаж байна.

   Хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрийн стандартыг боловсруулж, 2016 оны үргэлжилсэн сургалтыг Эрүү, Иргэн, Захиргаа, Үндсэн хуулийн эрх зүйн чиглэл тус бүрээр сургалтын шинэ хөтөлбөр боловсруулах ажлыг зохион байгуулах зорилгоор хууль зүйн салбарын эрдэмтэд, судлаачид болон хуулийн байгууллагад ажиллаж буй нэр бүхий хуульчидтай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, тэдгээр хуульчдад захиалга өгч 10 гаруй шинэ хөтөлбөрийг бэлэн болгон сургалтад ашиглаж байна.

Үүнд:

  1. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга
  2. Зөрчлийн хууль
  3. Захиргааны ерөнхий хууль
  4. Түрээсийн гэрээтэй холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэхэд анхаарах асуудал
  5. Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Үндэсний болон олон улсын чиг хандлага
  6. Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт
  7. Хуульд зааснаар өвлөх
  8. Өмчлөх эрх болон эд хөрөнгийн хязгаарлагдмал эрх
  9. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зохицуулатын хэрэглээ
  10. Хуульчийн харилцаа, хандлага
  11. Зам тээврийн ослын үед үзлэг хийхэд анхаарах асуудал
  12. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шийдвэрлэхэд  анхаарах асуудал
  13. Худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт зэрэг сургалтын хөтөлбөрийг боловсруулан үргэлжилсэн сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд оруулан хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулж байна. 2016 онд явагдах хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрийг шүүгч, прокурор, өмгөөлөгч, болон бусад хуульчдын төлөөллөөс авсан санал хүсэлт, судалгааг үндэслэн боловсруулсан бөгөөд цаашид ч эрэлтэд нийцсэн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах талаар анхааран ажиллаж байна. Хуульчийн үргэлжилсэн сургалтын магадлан итгэмжлэх ажлын хүрээнд Сургалтын хорооноос бусад этгээд зохион байгуулахаар төлөвлөсөн сургалт нь Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах багц цаг тооцох журамд заасан шаардлагыг хангасан эсэхээс хамааран магадлан итгэмжлэх, итгэмжлэхээс татгалзах, хөтөлбөрөө дахин сайжруулахыг даалгах байдлаар ажиллалаа. Үүнд:
  • -Магадлан итгэмжилсэн-12
  • -Магадлан итгэмжлэхээс татгалзсан-5 /Журмын шаардлага хангаагүй /
  • -Дахин сайжруулахаар даалгасан-11

    Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбооноос ирүүлсэн “Иргэний эрх зүй: Үүргийн гүйцэтгэлийг хангах арга иргэний хуулийн хэрэглээ”, “Шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй”, “Захиргааны эрх зүй”, “Хүний эрх ба шүүхийн хамгаалалт”, “Ажилтад ноогдуулах хууль зүйн хариуцлагын зохицуулалтын хэрэглээ”, “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүй”, “Эрдэс баялагийн эрх зүй:Уул уурхайн экспортын  бүтгээгдэхүүнд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, эрх зүйн зохицуулалт, шүүхийн практик, олон улсын хандлага”, “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгхөтөлбөрүүдийг Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах багц цаг тооцох журмын 5.2 дугаар зүйлийг үндэслэн магадлан итгэмжилсэн. 

    АНУ-ын Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага /IDLO/ хамтран “Захиргааны санкц хариуцлага: Европын холбооны хүрээнд харьцуулсан байдал”, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо “Өмгөөлөгчийн үйл ажиллагаан дахь зарим практик асуудлыг холбооны бүгд найрамдах герман улс ба Монгол Улсын хууль тогтоомж, мэргэжлийн ёс зүйн дүрэм, журамтай харьцуулан танилцуулахуй”, “Захиргааны ерөнхий хуулийн агуулга, үзэл баримтлал”, “Захиргааны үйл ажиллагаа”, “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”, “Захиргааны бусад үйл ажиллагаа”, “Захиргааны актад гомдол гаргах шийдвэрлэх журам”, “Хохирол барагдуулах, хариуцлага”, Иргэний эрх зүйн хороо “ИХШХША-ны эрх зүй: Хүсэлт гаргах, шийдвэрлэх, нотлох баримт гаргах, цуглуулах, бүрдүүлэх ажиллагаа” зэрэг сэдэвт сургалтын хөтөлбөрүүдийг магадлан итгэмжилсэн.

1.3. Үргэлжилсэн сургалтын багц цагт тооцох  

    Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд заасныг үндэслэн Сургалтын хороо нь 2016 оны 2 дугаар сарын 15-наас бүртгэлийн ажиллагааг эхлэн 2016 оны 3 дугаар сарын 20-ноос батлагдсан хөтөлбөрийн дагуу танхимын сургалтуудыг зохион байгуулж байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар сургалтын хөтөлбөр магадлан итгэмжлүүлэх, сургалтаас чөлөөлүүлэх, багц тооцуулах зэрэг асуудлаар нийт 152 хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Тухайлбал, танхимын бус сургалтын хэлбэрээр багц цаг тооцуулах 80 гаруй хүсэлт ирүүлсэн бөгөөд холбогдох баримтыг хянан үзсэний үндсэн дээр багц цагийг тооцох шийдвэрийг гаргаад байна.

1.4. Сургагч багш нарыг сонгох, бэлтгэх санал болгох асуудлаар

    Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журмын 4.1 дүгээр зүйлд зааснаар үргэлжилсэн сургалтад хичээл заах сургагч багшийг сонгон шалгаруулж, сургагч багш нарын судалгаанд үндэслэн заах арга зүйн сургалтуудыг зохион байгуулж байна. АШУҮИС-ийн дэргэдэх “Харилцааны ур чадварын институт” –тэй хамтран “Амьдралд суурилж суралцахуй” сургалтын тутор бэлтгэх хөтөлбөрийг 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2016 оны 05 дугаар сарын 28-ны хугацаанд амжилттай зохион байгууллаа. Сургалтын онцлог нь багш бүр хэрхэн хөгжиж өөрчлөгдөх аргад суралцахаас гадна заах арга зүйн олон шинэлэг талыг сурч цаашид сургалтад нэвтэрүүлэн хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой юм. Энэ удаагийн сургалтад шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульчдын төлөөллөөс 18 сургагч багш бэлтгэсэн.

    Шинээр баталсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга сэдвийн хүрээнд:Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал зорилго, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хохирол, гэмт хэргийн хор уршиг, яллагдагчаар татаж болохгүй хугацаа, ялын бодлого, төрөл, торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял, эрх хасах ял, албадлагын арга хэмжээний төрөл /үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ/, ял хөнгөрүүлэх, хүндэрүүлэх нөхцөл байдал тэнсэх, Өсвөр насны хүнд болон хуулийн этгээдэд ял оногдуулах  зэрэг асуудлаар сургалт явууллаа.

    Зөрчлийн тухай хуулийн танилцуулга сэдвийн хүрээнд: Зөрчлийн хуулийн үзэл баримтлал, хууль үйлчлэх зарчим, үндэслэл хэрэгцээ шаардлага, зөрчлийн ойлголт ба шинж бүрэлдэхүүн, шийтгэлийн төрөл зэрэг асуудлаар сургалт тус тус зохион байгууллаа. Тодруулбал, 2016 оны 7 дугаар сарын 01-нээс мөрдөгдөх Захиргааны ерөнхий хууль, 2016 оны 9 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн хуулиудыг хуульчдад таниулан сурталчлах хуульд шинээр орсон нарийвчилсан зохицуулалтаар сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг ажлыг үе шаттайгаар хийж, Хууль зүйн яамтай хамтран сургагч багш бэлтгэх 3 удаагийн сургалтыг зохион байгуулж 90 гаруй хуульч хамрагдаад байна.  

            Хоёр: Хорооны төлөвлөсөн үйл ажиллагааны хүрээнд:

    Сургалтын хороо нь 2016 онд үндсэн чиглэлийн хүрээнд 19 төрлийн ажил хийхээр төлөвлөсөн. Үүнээс эхний хагас жилийн гүйцэтгэлийн 10 ажил бүрэн хэрэгжсэн, хэрэгжих шатандаа явж байгаа 5 ажил, 3, 4 дүгээр улиралд хэрэгжих нийт 4 ажил үлдсэн байна. Төлөвлөсөн ажлуудын үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлууд байсан бөгөөд тэдгээрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг энэхүү тайлангийн нэг дэх хэсэгт тодорхой тусгасан болно.

2.1. 2016 онд үргэлжилсэн сургалтын төлөвлөгөө боловсруулж батлах

    Тайлангийн жилд зохион байгуулах сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлан ажиллуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 2016 онд зохион байгуулах Хуульчийн үргэлжилсэн сургалтын нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөг хорооны 2016 оны 01 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар батлан ажилласан.

2.2. Батлагдсан төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулах    

    Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журмын дагуу  2015 оны сургалтад хамрагдаагүй хуульчдыг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 28-ны хооронд бүртгэлийн ажлыг зохион байгуулсан бөгөөд бүртгэлд 300 гаруй хуульч бүртгүүлсэн. 2015 оны хуульчийн сургалтад хүндэтгэн үзэх болон бусад шалтгааны улмаас хоцорсон хуульчдад 2016 оны 03 дугаар сарын 03-06-ны хооронд “Хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүй”, “Үндсэн Хуулийн процесс”, “Хүний эрхийн үндсэн ойлголт”, “Хөдөлмөрийн хуулийн хэрэглээ”, “Гэрээний эрх зүй”, “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа.

    Хуульчдын холбооны Сургалтын хорооноос 44, АТГ-тай хамтран 4, Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран 15, Монголын Банкны холбоотой хамтран 8, УЕПГ-ын Сургалт судалгааны төвтэй хамтран 3, Монголын Нотариатчдын танхимтай хамтран 13 удаа танхимын хэлбэрээр сургалт зохион байгуулж, одоогийн байдлаар 760 гаруй хуульчийг хамруулсан байна.

           Сургалтыг дараах байдлаар зохион байгуулсан:  

  1. Авилгатай Тэмцэх газар тусгай захиалгаар.
  2. Улсын Ерөнхий прокурорын сургалт судалгааны төвтэй хамтран 3 удаагийн давтамжтайгаар шинэ прокурорын сургалт  
  3. Холбооны Тамгын газртай хамтран Хөвсгөл, Орхон, Булган аймаг, 
  4. Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг,
  5. 2015 онд шинээр хуульчийн гэрчилгээ авсан хуульчдын сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 12, 13, 19, 20-ны өдрүүдэд “Хуульчдын холбооны чиг үүрэг”, “Хуульчдын холбооны удирдлага зохион байгуулалт”,Хуульчдын холбооны үйл ажиллагаанд хамааралтай хууль, дүрэм, журам тэдгээрийн зохицуулалт”, “Мэргэжлийн хариуцлагын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Хуульчийн харилцаа, хандлага” сэдэвт сургалтын хөтөлбөрөөр зохион байгуулсан.

    2016 оны Хуульчийн үргэлжилсэн сургалтыг 2015 оны 02 дугаар сарын 15-наас зарлаж 2016 оны 3 дугаар сарын 12-ноос эхлэн 2016 оны кредит цагийн сургалтуудыг батлагдсан хөтөлбөр төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулж байна.

          Гурав. Бусад үйл ажиллагаа

  • Нийслэлийн эрүүл мэндийн газар, Байгаль орчин ногоон хөгжлийн яамны харьяа “Хан-Хэнтий” тусгай хамгаалатын газар, Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Өмгөөлөл судлалын академи зэрэг байгууллагуудтай хамтран “Захиргааны ерөнхий хууль”, “Зөрчлийн хууль”, “Ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалт”, “Хөдөлмөрийн хуулийн хэрэглээ”, “Сонгуулийн эрх зүйн онцлог, шинэлэг зохицуулалт”, “Сонгуулийн хандивын эрх зүйн зохицуулалт”, “Сонгуулийн сурталчилгааны эрх зүйн зохицуулалт”, “Сонгуулийн маргаан түүнийг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт” сэдэвт сургалтуудыг 2016 оны 6 дугаар сарын 08, 13-ны өдрүүдэд хамтран зохион байгуулсан.
  • Хуульчийн үргэжилсэн сургалтыг нийт хуульчдад хүртээмжтэй байдлаар зохион байгуулах, хуульчийн мэргэшсэн чиглэл, салбарт хамаарах хэрэгцээ шаардлагад нь тулгуурласан сэдэв, мэдлэгийг олгох зорилгоор УЕПГ-ын Сургалт судалгааны төв, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбооны бусад Сайн дурын болон чиг үүргийн хороодын үйл ажиллагааг дэмжиж хамтран сургалт зохион байгуулах, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх зэрэг бодлого барин ажиллаж байна.

 

ТАЙЛАН БЭЛТГЭСЭН: СУРГАЛТЫН ХОРОО ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Л.ПҮРЭВБЯМБА

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24