Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан чиг үүрэг бүхий орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаатай холбогдуулан Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч, судлаачид дараах материалыг бүрдүүлэн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүний нөөцийн газарт ирүүлнэ үү.
Холбоо барих утас- 70008022, 99899123
Бүрдүүлэх материал:
1.Төрийн албан хаагчийн анкет
2.Их, Дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатаар баталсан/
3.Иргэний үнэмлэхний хуулбар
4.Цээж зураг 3х4 зураг 2 ширхэг
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ