Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургуульд докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдаан өчигдөр /2016.06.09/ боллоо.
Энэхүү хуралдаанаар Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, “Монгол өмгөөлөгч” ХХН-ийн гүйцэтгэх захирал З.Сүхбаатар “Хууль зүйн фирмийн менежментийг байгууллагын онолын хүрээнд судалсан нь” сэдвээр Бизнесийн удирдлагын доктор (Ph.D)-ын зэргийг амжилттай хамгааллаа. Монголын Хуульчдын холбооны зүгээс гишүүн хуульч З.Сүхбаатар танд баяр хүргэж, цаашдын их үйлст тань өндөр амжилтыг хүсэн ерөөе.