Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгч О.Зандрааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор түүнийг Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Иймд Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.23 дахь заалтын дагуу Шүүхийн мэргэшлийн хорооны 1 гишүүний оронд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулахаар боллоо.