Монголын Хуульчдын холбооноос Хуульчдын өдрийг тохиолдуулан 2016.05.21-ний өдрөөс 2016.05.22-ны өдрүүдэд тус холбооны Тамгын газар, чиг үүргийн болон сайн дурын хороодын гишүүдийн дунд спортын 3 төрлөөр /сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс/ “Шилжин явах цом”-ын төлөөх тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байна.
Тэмцээнд Тамгын газар, чиг үүрэг болон сайн дурын хороодын нийт 9 баг өрсөлдөх бөгөөд Сагсан бөмбөгийн тэмцээн 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар сургуулийн спорт зааланд, дартс, гар бөмбөгийн тэмцээн 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 22 дугаар сургуулийн спорт зааланд болно.