Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ МЭДЭГДЭЛ

    “Монголын шүүгчдийн холбоо” ТББ-ын үндсэн чиг үүрэг, эрхэм зорилго нь шүүгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах явдал билээ.

    Энэхүү зорилгын хүрээнд тус холбооны шүүгч-гишүүдээс “Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн болон ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам баталсан нь хууль тогтоомжид нийцээгүй, Шүүгчдийн зөвлөгөөн, шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд халдсан байгааг холбооны удирдах зөвлөл хэлэлцэх, шаардлагатай арга хэмжээ” авах тухай хүсэлт, саналуудыг ирүүлсэн.

    Тус холбооны удирдах зөвлөл 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж дээрх асуудлыг хэлэлцлээ. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийг нэр дэвшүүлэх, сонгох болон эдгээрт баримтлах дэгээ тогтоох нь тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний эрх байна.

    Эрхэм гишүүдээ,Та бидний өмнө шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгож,  нэр дэвшүүлэх хариуцлагатай цаг үе ирлээ.

    Цаг үеийн нөхцөл байдлаа сайтар үнэлж, эрэгцүүлэн тунгаавал анхан болон давж заалдах шатны шүүхийг шинээр байгуулах, түүнд ажиллах шүүгчдийг томилуулах, цаашлаад өргөн утгаараа шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хүндэтгэх зэрэг нэн тэргүүн хэрэгжүүлж яаралтай шийдвэрлэх нь шүүхийн байгууллагын тулгамдсан асуудлууд болоод байна. Үүнд алгуурлах, цаг алдах эрхгүй билээ. Чухам иймийн учир шинээр нэр дэвшин сонгогдож ажиллах Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдэд Үндсэн хуульд заасан “шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хамгаалах” –ын төлөө бүхий л хүч, бололцоо, мэдлэг чадвараа дайчлан ажиллах, нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай даалгавар ноогдож байна. Бид ч тийм даацтай, шүүхийн бие даасан байдлын төлөө тууштай ажиллах нэр дэвшигчээр өөрсдийгөө төлөөлүүлэх сонголт хийх нь чухал байна.

    Шүүхийн Ерөнхий зөвлөлийн зарим гишүүдийн бүрэн эрхийн хугацаа Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.-т зааснаар дуусгавар болж байгаатай холбогдуулан дараагийн гишүүнийг мөн зүйлийн 13.7.-д зааснаар 30 хоногийн дотор нөхөн томилохоор хуульчилжээ.

    Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хамгаалах үндсэн чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны байгууллагын бүрэлдэхүүнд Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5.-д зааснаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэр дэвшүүлэх ажилд онцгой ач холбогдол өгч, өөрийнхөө санал бодлыг чөлөөтэй илэрхийлж, идэвхитэй оролцох, нэр дэвшигчдээс асуулт, тайлбар, тодруулга авах, тайланг сонсох, саналаа нууцаар өгөх, тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэр дэвшүүлэх, нийт нэр дэвшигчдийн жагсаалт гаргах, санал хураалт явуулах ажиллагаанд хариуцлагатай хандах нь чухал байна.

    Шүүхийн захиргааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д заасан шаардлагыг хангасан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, өндөр ёс зүйтэй, хариуцлагатайгаар ажиллах хүнийг шүүгчдийн зөвлөгөөнөөр нэр дэвшүүлэхийг нийт шүүгч-гишүүддээ уриалж байна.

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

2016.05.05.

Улаанбаатар хот

Эх сурвалж: http://www.judge.mn/home/view/?id=269

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 17 цаг 14 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Уржигдар 17 цаг 12 мин
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
Уржигдар 17 цаг 11 мин
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Уржигдар 09 цаг 27 мин
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57