Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос Ханнс-Зайделийн сантай хамтран 2016 оны 04 дүгээр сарын 15-нд хорооны гишүүддээ зориулан “Захиргааны ерөнхий хууль, агуулга, үзэл баримтлал” сэдвээр сургалт зохион байгууллаа. Хичээлийг тус хорооны тэргүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, удирдах зөвлөлийн гишүүн, доктор Д.Сүнжид, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт нар заасан бөгөөд цаашид хорооны гишүүддээ чиглэсэн олон үйл ажиллагааг явуулахаар төлөвлөж байна.