Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хуулиудын төслийг хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Шүүхийн тухай багц хуулийн хүрээнд 2012 онд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуулийг Улсын Их Хурлаас баталж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийн бүрэн эрх үүсэх, дуусгавар болох үндэслэл, шүүгчийг сонгон шалгаруулах журам, шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, чиг үүрэг, үйл ажиллагааны  зарчим, шүүхийн ажилтны эрх зүйн байдлын талаарх эрх зүйн зохицуулалтыг шинэ түвшинд хүргэсэн.

 

Шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаа, шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх арга хэлбэр нь бодит шалгуурт үндэслэж чадаагүй, шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд албан тушаалтан субьектив байдлаар хандах, өөрийн үзэмжээр асуудлыг шийдвэрлэх бололцоотой, нөгөө талаар Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчийг томилох эрхтэй, мөн Шүүхийн захиргааны тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг томилж байгаа нь эрх мэдлийн хэт төвлөрлийг бий болгосон, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хараат бус, бие даасан байдлаар ажиллах нөхцөл бүрдээгүй талаар хуульч, судлаачид шүүмжилж байна. Түүнчлэн шүүхийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан тодорхой үндэслэл, шалтгаан заалгүйгээр зарим шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, буцаан томилохгүй байх, эсхүл өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн томилох зэргээр шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсан, шүүгчдийн нийтлэг эрх ашгийг хөндсөн тохиолдлууд гарсан. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг хараат бусаар, хариуцлагатай ажиллах, гишүүн, түүнийг санал болгосон байгууллагын хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гишүүнийг сонгох, эгүүлэн татах журмыг хуулиар нарийвчлан зохицуулах шаардлагатай байна.

 

Хуульчдын холбоо нь хуулийг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд дээрх асуудлуудыг судлан үзэж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.4-т “хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, 45.1.7-д “шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулахад оролцох”, 45.1.12-т “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх” гэж заасан чиг үүргийнхээ хүрээнд холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох, шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр мэргэжлийн хуульч, судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, тэдгээрийн гаргасан санал, бодлыг эрх бүхий байгууллагад уламжлан үр дүнд хүргэх, нийтлэг эрх ашиг нь хөндөгдсөн хуульчдынхаа эрх ашгийг хамгаалах чиглэлээр шат дараалсан тодорхой ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, Монгол Улс дахь шүүхийн шинэтгэлийн үр нөлөөг үнэлэх зорилгоор шүүхийн тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Нээлттэй нийгэм форумаас судлаачидтай хамтран тодорхой сэдвүүдийн хүрээнд бодлогын судалгааг хийлгэсэн ба уг судалгааны дүнд түшиглэн “Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг Нээлттэй нийгэм форумтой хамтран хуульч, судлаачид, холбогдох хуулийн байгууллага, албан тушаалтнуудын хүрээнд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үр дүнд шүүхийн багц хуулийн хэрэгжилтийн явцад үүсч буй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гол арга зам нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн.

 

Хуульчдын холбооны зүгээс бодитой судалгаа, шинжилгээнд үндэслэн хуулийг хэрэгжүүлэх явцад практикт тулгамдаж буй хүндрэл, бэрхшээл, хуулийн зөрчлийг арилгах зорилгоор Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Шүүгчдийн хороогоор хэлэлцүүлэн боловсруулсан. Хуульчдын холбооноос хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд хамааралтай, зохицуулалтыг боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай байгаа эдгээр хуулийн төслүүдийг судлан үзэж, бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг авах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ дахь нам, эвслийн бүлэгт хуулийн төслүүдийг тус тус хүргүүллээ.

 

Хуулийн төслүүд, тэдгээрийн танилцуулга, үзэл баримтлалтай танилцах бол ЭНД дарна уу.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 17 цаг 14 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Уржигдар 17 цаг 12 мин
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
Уржигдар 17 цаг 11 мин
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Уржигдар 09 цаг 27 мин
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57