Монголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсээс Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтран 03 дугаар сарын 29-нд Хуульчдын танхимд сургалт зохион байгууллаа. Сургалт үнэ төлбөргүй явагдсан бөгөөд Гаагийн Олон улсын эрүүгийн шүүхийн танхимын хуулийн мэргэжилтэн Аниа Карола Салинас Герда “Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагаа" сэдвээр, Гаагийн засаг захиргааны нэгжийн өмгөөлөгч, Европын захиргааны эрх зүй, захиргааны удирдлагын хүндэт профессор, Ултрехтийн их сургуулийн Хуулийн сургуульд Захиргааны эрх зүй болон Үндсэн хуулиар профессор, Гелдерландын анхан шатны шүүхийн дэд шүүгч Освалд Янсен "Захиргааны санкци (хариуцлага). Европын Холбооны хүрээнд харьцуулсан байдал” сэдвээр хичээл заалаа.
Хичээлүүдийг дараах линк дээр дарж уншина уу! “Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагаа" , "Захиргааны санкци (хариуцлага). Европын Холбооны хүрээнд харьцуулсан байдал”