Монголын Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн, удирдах зөвлөлийн 1 гишүүнийг сонгох сонгууль 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 17.00 цаг хүртэл явагдана. Уг ажлын хүрээнд:
2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн хороонд Монголын Хуульчдын холбооны www.mglbar.mn хуудсаар цахим хэлбэрээр явагдана.
2016 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 10.00 цагаас 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн хооронд Монголын Хуульчдын холбооны www.mglbar.mn хуудсаар цахим хэлбэрээр явагдана. Хорооны гишүүд та бүхэн өөрсдийн гишүүний эрхээр www.mglbar.mn сайт дахь “Сонгуулийн цахим систем”-д нэвтрэн нэр дэвшүүлэх, нэр дэвшигчдэд санал өгөх үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно уу.
Жич: Та сонгуультай холбоотой мэдээллийг Эдийн засгийн эрх зүйн хороо хариуцсан мэргэжилтэн Н.Мандал, нэвтрэх нэр, нууц үгээ мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн Х.Наранхүү нараас 70116065-4, 70116007-4 дугаарын дотуур утсаар холбогдож авна уу.
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРОО