Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн, удирдах зөвлөлийн 5 гишүүнийг сонгох сонгууль 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагаас 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цаг хүртэл явагдана.
Уг ажлын хүрээнд:
1.Удирдах зөвлөлийн гишүүнд НЭР ДЭВШҮҮЛЭХ ажиллагаа
2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10:00 цагаас 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагийн хороонд Монголын Хуульчдын холбооны www.mglbar.mn хуудсаар цахим хэлбэрээр явагдана.
2. Нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа
2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагаас 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17:00 цагийн хооронд Монголын Хуульчдын холбооны www.mglbar.mn хуудсаар цахим хэлбэрээр явагдана. Хорооны гишүүд та бүхэн өөрсдийн гишүүний эрхээр www.mglbar.mn сайт дахь “Сонгуулийн цахим систем”-д нэвтрэн нэр дэвшүүлэх, нэр дэвшигчдэд санал өгөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно уу.
Жич: Та сонгуультай холбоотой мэдээллийг Эрүүгийн эрх зүйн хороо хариуцсан мэргэжилтэн Н.Мандал, нэвтрэх нэр, нууц үгээ мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн Х.Наранхүү нараас 70114884 дугаарын утсаар холбогдож авна уу.
ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРОО