Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
СУРГАЛТЫН ХОРООНООС 2016 ОНД ЯВАГДАХ СУРГАЛТЫН СЭДВҮҮД

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО

2016.01.06

                                                                                                                        Улаанбаатар хот

Хуульчийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөр боловсруулах тухай

Хуульчдын холбооны үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооноос Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журмын дагуу Сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг зохион байгуулж байна.

Хамрагдах хүрээ:

  • Хуульч /Шүүгч, Өмгөөлөгч, Прокурор, Бусад хуульч хамаарна/
  • Заах арга зүйн туршлагатай багш нар. 

 

Урамшуулал: Шаардлага хангасан сургалтын хөтөлбөрт урамшуулал олгоно.  

 

Сургалтын хөтөлбөрт тавигдах  шаардлага:

  • Сургалтын нэр төрөл, мэргэшүүлэх чиглэл
  • Сургалтын зорилго зорилт, товч агуулга, эх сурвалж
  • Сургалтын хөтөлбөр нь тухайн жилд шинээр батлагдсан болон батлагдахаар төлөвлөгдөж байгаа хууль, тогтоомж эрх зүйн шинэчлэлийн агуулга, мэдээллийн хэрэгцээ шаардлага, Хуульчдын саналд тулгууласан байна.
  • Сургалтын нэгдсэн хөтөлбөрт тусгагдсан сэдэвчилсэн сургалтын агуулга Үндсэн хууль, Ёс зүйн чиглэл, Эрүү, иргэн, захиргааны болон бусад салбар эрх зүйн сэдэв хамаарна.
  • Мэргэшүүлэх сургалт нь эрх зүйн салбарыг хамарсан сэдвүүдийн хүрээнд онол практикийн цэгтэй мэдлэг олгох, тодорхой тохиолдолыг задлан шинжлэх, хууль зүйн дүн шинжилгээ хийх чадварыг дээшлүүлэх, хууль тогтоомжийн өөрчлөлт шинэчлэлтэй уялдсан шинэлэг зохицуулалтыг практикт хэрэглэх аргачлал, мэдлэг олгоход чиглэнэ.
  • Сургалтын хөтөлбөр, сургалтын хэрэглэгдэхүүн /гарын авлага, үзүүлэн гэх мэт/ болон хөтөлбөрийн шаардлага хангасан байх.
  • 2016 онд сургалтад заагдахаар төлөвлөгдсөн хичээлийг хавсралт №1-ээс үзнэ үү.

 

  Сургагч багшид тавигдах шаардлага:

  • Магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их дээд, сургууль төгссөн;
  • Хууль зүйн магистр болон түүнээс дээш зэрэгтэй, сургалт явуулах ажлын туршлагатай;
  • Багаар ажиллах, олон талт асуудал шийдвэрлэх ур чадвартай;
  • Хичээл заах ур чадвартай, багшлах эрхтэй байх;
  • Сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, сургалт зохион байгуулах туршлагатай байх
  • Эрх зүйн тодорхой салбараар мэргэшсэн, компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах чадвартай байна.
  • Ёс зүй, харилцааны өндөр соёлтой байх,
  • Хувийн зохион байгуулалт, менежментийн ур чадвар сайтай байх

 

Бүрдүүлэх материалд:

  • Хуульч /Шүүгч, Өмгөөлөгч, Прокурор, Бусад хуульч хамаарна/
  • Анкет, өргөдөл, хүсэлт  / товч намтрыг хавсаргана/
  • бакалавр, магистрын  зэргийн дипломын нотариатаар батлуулсан хуулбар

 

 

Сургалтын хөтөлбөр боловсруулан сургагч багшаар ажиллах  хүсэлтэй, дээрх шаардлагыг хангасан хуульч нь  2016 оны 02 дугаар сарын 15-ны дотор материалаа Хуульчдын холбоонд авчирч өгнө үү .

Жич: Сургалтын хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлагыг Хуульчийн үргэлжилсэн сургалт, зохион байгуулах багц цагт тооцох журам, хавсралт №1-ээс хөтөлбөр боловсруулах сэдвийг харна уу.

Хаяг:Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг

Их эзэн Чингис хааны талбай-7,

Монголын Хуульчдын холбооны байр 402-тоот

Утас:70116065

 

 

Эрх зүйн салбар

 

Заах сэдэв

 

хугацаа

Хариуцсан эзэн

Үндсэн хуулийн эрх зүй

Хүний эрхэд суурилсан хандлага, арга зүй

Тухайн жилдээ

 

Хууль тогтоомжийн хэрэглээ: Үндсэн хуулийн бодлого бодох аргачлал

 

Хуульчийн ёс зүй

 

 

 

 

Боловсролын философи ба хуульчийн төлөвшил

Хуульчийн харилцааны сэтгэл зүй

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч, уг ажиллагаанд оролцогчдын сэтгэл зүй, зөрчлийг арилгах арга зам

Хуульчийн боловсролын сургамж ба шинэ зууны төсөөлөл

Тухайн жилдээ

 

Хууль тогтоомжийн хэрэглээ: хуульчийн ёс зүйн бодлого бодлого бодох аргачлал

 

Эрүүгийн эрх зүй

 

Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн үзэл баримтлал

 

Гэмт хэргийн тухай эрүүгийн эрх зүйн тулгуур ойлголт

Эрүүгийн эрх зүйн харьцуулсан судлал:

Эрүүгийн хариуцлага

Гэмт хэргийн зүйлчлэл

Танхайн гэмт хэргийн зүйлчлэл

Хүний эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн зүйлчлэл

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол:

Гэм хор, хохирол, хор уршиг

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг

Авлигын гэмт явдлын зүйлчлэл

Залилан мэхлэх гэмт хэргийн зүйлчлэл

Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийн зүйлчлэл

 

1, 2 улирал

 

Хууль тогтоомжийн хэрэглээ: Эрүүгийн эрх зүйн бодлого бодох аргачлал

3 улирал

 

Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй

 

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох аргачлал

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах аргачлал

ЭБША дахь шинжилгээ

Эд мөрийн баримт

ЭБША-ны байцаалт

ЭБША дах албадлагын арга хэмжээ

Сэжигтэн, яллагдагч, гэрчийн мэдүүлэг нотлох баримт болох нь

Эд мөрийн баримт

 

1, 2 улирал

 

Хууль тогтоомжийн хэрэглээ: Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн бодлого бодох аргачлал

 

 

Иргэний эрх зүй

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох аргачлал

3,4 улирал

 

Хууль тогтоомжийн хэрэглээ: Иргэний эрх зүйн бодлого бодох аргачлал

 

 

Захиргааны эрх зүй

Зөрчлийн хуулийн үзэл баримтлал

 

 

 

Хууль тогтоомжийн хэрэглээ: Захиргааны эрх зүйн болон захиргааны процесын эрх зүйн  бодлого бодох аргачлал

1, 2 улирал

 

Гэрээний эрх зүй

 

3, 4 улирал

 

Бизнесийн эрх зүй

 

Аж ахуйн эсрэг гэмт хэрэг

Компанийн засаглалын эрх зүйн зохицуулалт

Төлөөлөн Удирдах зөвлөл, түүний хороод

Гүйцэтгэх удирдлага

Эрсдэлийн менежмент

 

 

1, 2 улирал

 

Хөдөлмөрийн эрх зүй

 

Хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр

Хөдөлмөрийн дотоод журам

Хөдөлмөр хамгаалал

Хөдөлмөрийн харилцаанд ажилтны эрх ашгийг хамгаалах хууль, тогтоомж

 

3, 4 улирал

 

Татвар, гаалийн эрх зүй

 

 

Олон Улсын татварын эрх зүй

НӨАТ

 

 

 

 

 

 

Олон улсын хувийн эрх зүй

Олон улсын хувийн эрх зүйн ойлголт, тогтолцоо

Олон улсын хувийн эрх зүйн эх сурвалж

Гадаад улсын хуулийг сонгон хэрэглэх үндэслэл

Олон улсын хувийн эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх зүйн байдал

Олон улсын иргэний процесс

Олон улсын гэр бүлийн эрх зүйн зохицуулалт

 

3, 4 улирал

 

Даатгалын эрх зүй

 

Нийгмийн даатгал, нийгмийн халамжийн эрх зүйн зохицуулалт

Эрсдэлийн даатгалын эрх зүйн зохицуулалт

 

3, 4 улирал

Хууль тогтоомжийн хэрэглээ

 

Хууль тогтоомж, баримт бичгийн төсөл боловсруулах аргачлал

 

3 улирал

 

СУРГАЛТЫН ХОРОО 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24