Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙГ ДАХИН ЗАРЛАХ ТУХАЙ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд “Иргэний оролцооны эрх зүйн орчны нөхцөл байдлын нэгдмэл, судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн зарим хуулийн нэмэлт өөрчлөлтийг болон холбогдох хуулийн төсөл шинээр боловсруулах” ажлыг гүйцэтгэх зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй  хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээг нийтийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн 5 зөвлөх гүйцэтгэх бөгөөд дараах ерөнхий шаардлага хангасан байна. Үүнд:

  1. Эрх зүйч мэргэжлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй /Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Хүний эрхийн болон холбогдох чиглэлээр мэргэшсэн/;
  2. Мэргэжлээрээ 8-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
  3. Аливаа бодлогын баримт бичиг боловсруулах арга зүй, ур чадвар, дадлага, туршлагатай байх; /Хууль зүйн бодлогын баримт бичиг, хуулийн төсөл боловсруулах ажил өмнө гүйцэтгэж байсан бол давуу тал болно./
  4. Төрийн байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд олон нийтийн оролцооны асуудлаар зохих мэдлэг, туршлагатай байх;
  5. Мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбогдох хэрэглээний програмыг ашиглах, монгол хэлний бичгийн болон баримт бичиг боловсруулах, илтгэх, тайлагнах ур чадвартай байх;
  6. Англи хэлний ахисан түвшний мэдлэг, хэрэглээний чадвартай байх;
  7. Хөдөө орон нутагт түр хугацааны томилолтоор ажиллах боломжтой байх;
  8. Мэдүүлгээ ирүүлж буй хувь хүн уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох  дараах мэдээллийг ирүүлнэ

Үүнд:

Өөрийн танилцуулга, боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт, холбоо барих хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг г.м

Тухайн зарлагдсан ажилтай холбоотой хийсэн ажлын  жагсаалт, энэ талаар тодорхойлолт гаргаж өгөх боломжтой хоёр байгууллагын холбоо барих албан тушаалтаны нэр, утасны дугаар.

Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана. Мэдүүлэг бэлтгэх, ирүүлэхтэй холбогдсон зардлыг зөвлөх өөрөө хариуцна. Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж дугтуйлан дор дурдсан хаягаар 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 16.30 цагаас өмнө ирүүлнэ үү.

Холбогдох хаяг: “Иргэдийн оролцоо” төслийн нэгж. Төрийн ордон. Улаанбаатар хот. Монгол Улс-14201.

Төрийн ордон. Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 1. 465 тоот өрөө. Утас:+976-51-266876, Цахим шуудан: sunjid@president.mn

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Өчигдөр 17 цаг 14 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Өчигдөр 17 цаг 12 мин
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
Өчигдөр 17 цаг 11 мин
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Өчигдөр 09 цаг 27 мин
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57