Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Орлого, эд хөрөнгөө ил болгож мэдүүлэх хугацаа дуусахад 30 хоног үлдлээ

    Монголчууд бидэнд төрөөс нэг удаагийн боломжийн олгож 2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Уг хуулиар албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, үл хөдлөх хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй, эсхүл хэмжээг нь бууруулсан, нуусан, далд байгаа аж ахуйн нэгж, хөрөнгө, орлого болон орлогоос бусад албан татвар ногдох бараа, ажил, үйл ажиллагааг хуульд заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн, тайлагнасан, бүртгүүлсэн нөхцөлд нэг удаа албан татвар, хүү, торгууль нөхөн ногдуулахгүй, холбогдох хариуцлагаас чөлөөлөхөөр зааж, хуулийн үйлчлэх хугацааг “…. энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусна” гэж шийдвэрлэсэн. Хуулийн үйлчлэх хугацаан тодорхой шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй иргэн, хуулийн этгээдийг хамруулах зорилгоор уг хуулийн үйлчлэх хугацааг 2016 оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгахаар шийдвэрлэжээ.

    Тиймээс эрхэм хуульч таныг төрөөс олгож буй ганц удаагийн энэхүү боломжийг алдалгүй ашиглахыг зөвлөж, дараах мэдээллийг хүргэж байна.

Та хуулийн хэрэгжих хугацаанд нуун дарагдуулсан зүйлээ шинээр мэдүүлснээр:

  1. Эрүүгийн хэрэг үүсгэхгүй
  2. Захиргааны хариуцлага хүлээхгүй
  3. Татвар торгууль оногдуулахгүй
  4. Гүйцэтгэх ажил явуулахгүй бөгөөд таны мэдүүлсэн мэдээлэл нь нууц байна.

    Тиймээс хуульч танд нуун дарагдуулсан, мартсан дараах зөрчил байвал 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө мэдүүлнэ үү:

  1. Хөрөнгө,орлого, үйл ажиллагаагаа бүртгүүлээгүй
  2. Холбогдох санхүү, нийгмийн даатгал, татварын тайлан, гаалийн  мэдүүлгээ гаргаагүй
  3. Холбогдох тайлан мэдүүлгээ буруу гаргасан үүнээс үүдэн нийгмийн даатгалын шимтгэл болон дараах татвар төлөөгүй бол:
  4. аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
  5. хувь хүний орлогын албан татвар
  6. үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  7. нэмэгдсэн өртгийн албан татвар
  8. онцгой албан татвар
  9. гаалийн албан татвар

  

  Сайн дурын үндсэн дээр шударгаар үнэн зөвөөр шинээр бүртгүүлж, тайлагнаж мэдээлснээр дараах хуулийн хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөнө.

Үүнд:

  1. Татварын ерөнхий хууль
  2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль
  3. Нийгмийн даатгалын тухай хууль
  4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль
  5. Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль
  6. Гаалийн тухай хууль
  7. Захиргааны хариуцлагын тухай хууль

        Цаашид нууж, хаах зүйлгүй бизнесээ үргэлжлүүлэх, хөрөнгө орлого үйл ажиллагаагаа ил болгон бүртгүүлснээр таны хөрөнгө эргэлтэнд орно. Мөн сэтгэл амар тайван байх боломж юм.

       

Эд хөрөнгө болон хуулийн этгээдийн өөрчлөлтөө

амжиж бүртгүүлээрэй

        Улсын бүртгэлд эд хөрөнгөө, бүртгүүлээгүй, нуун дарагдуулсан буруу ташаа, худал мэдүүлж, алдаатай бүртгүүлсэн бол Эдийн засгийн илт тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу улсын бүртгэлд хамруулж, холбогдох зөрчлөө арилгах боломжтой. Мөн Улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан хуулийн этгээдийн холбогдох өөрчлөлтийг бүртгэхдээ торгууль ногдуулахгүй юм.

Хэрэв та:

  1. Хуулийн этгээд шинээр байгуулсан, эсхүл өөрчлөн байгуулсан
  2. Хуулийн этгээдийн оршин байгаа газрын хаягийн өөрчлөлт
  3. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн талаарх мэдээллийн өөрчлөлт
  4. Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт
  5. Хуулийн этгээлийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлт
  6. Хуулийн этгээлийн салбар, төлөөлөгчийн газрын өөрчлөлт
  7. Хуулийн этгээдийн оноосон нэрийн өөрчлөлт                                                                                                                          Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгө зэрэгт өөрчлөлт оруулсан бол 2016 оны 01 дүгээр сарын 20-ноос урьтаж мэдээллээ засварлах боломжтой юм.

 

Та бүү ай, өөрийгөө эрсдлээс авар

        Татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн, татварын тайлангаа тайлагнасан бол нөхөн татвар, торгууль, алданги, захиргааны хариуцлага ногдуулахгүй бөгөөд тус хуулийн хүрээнд та:

  1. аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
  2. хувь хүний орлогын албан татвар
  3. гаалийн албан татвар
  4. нэмэгдсэн өртгийн албан татвар
  5. үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  6. онцгой албан татвар зэргээс чөлөөлөгдөнө.

 

Нуусан бол ил болго, алданги, торгуулиас

өөрийгөө чөлөөл

        Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу хуулийн этгээд болон иргэн нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр заасан. Ил тод байдлын тухай хууль хэрэгжсэнээр хуулийн дагуу:

  1. 2015 оны 03 дугаар сарын 31-ийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй цалин хөлсөө шинээр болон шинэчлэн тайлагнаж нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөх
  2. Нийгмийн даатгалын шимтгэлд төлөх орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол олгосон цалин, хөлсийг үнэн зөвөөр тайлагнаж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх
  3. Ажил олгогч нь тооцооны алдаа гаргаснаас урьд тайлагнасан даатгуулагчийн төрлийг буруу оруулсныг залруулан тайлагнах боломжтой юм.

      

         Та бид сүүлийн 25 жилд бий болгосон өмч хөрөнгөө албан ёсны болгож авахад 30 хоног үлдээд байгааг дахин сануулья. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжснээр бүртгэгдээгүй ажил, үйлчилгээ, хөрөнгийн мэдээлэл ил болох төдийгүй орлого олчихоод, ажил үйлчилгээ эрхлэчихээд, тодорхой өмч хөрөнгөө нуудаг асуудал байхгүй болох юм байна. Нэг тоо баримт дурьдая. Уг хууль хэрэгжиж эхэлснээр 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийтдээ 6.1 их наяд төгрөгийн орлого ил болж, 1.2 их наяд төгрөгийн татвар болон 352.1 тэрбум төгрөгийн торгууль, алдангиас тус тус чөлөөлөөд байгаа аж. Дээрх орлогыг ил болгохтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжүүд санхүүгийн 1640, татварын 10276, нийгмийн даатгалын 366 тайлан, гаалийн 1451 нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 168 төрлийн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлд 150 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Харин уг хуулийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон улсын тэмдэгтийн хураамжийг чөлөөлөөгүй тул ил болж буй цалингийн сантай холбоотой 378.6 сая төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг төсөвт төвлөрүүлжээ. Түүнчлэн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбоотой 5.7 сая төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төсөвт төвлөрүүлээд байгаа аж.

       Та харьяа дүүргийнхээ холдогдох байгууллагад буюу Сангийн яамТатварын албаНийгмийн даатгалын байгууллагаУлсын бүртгэлийн байгууллага, Гаалийн байгууллагад хандахад л болно.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРОО

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Өчигдөр 17 цаг 14 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Өчигдөр 17 цаг 12 мин
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
Өчигдөр 17 цаг 11 мин
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Өчигдөр 09 цаг 27 мин
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57