Монголын Хуульчдын холбооноос долоо хоног бүрийн лхагва гаригт уламжлан болгон зохион байгуулдаг хууль зүйн англи хэлний үнэ төлбөргүй хичээлийг энэ долоо хоногт “Green Rock” ХХК-ийн гүйцэтгэх захирал Мягмарын Энх-Амгалан заана. Тэрбээр “Англи хэл дээр албан бичиг боловсруулах нь” сэдвийн хүрээнд хичээл заах бөгөөд сонирхсон хуульчдад нээлттэй.
Хичээл 2016 оны нэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 301 тоотод явагдана.