Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“Цэцийн шийдвэр 8 хувийн зээлийг зогсоох эрх зүйн үр дагавартай юу”

        Монголын Хуульчдын холбооноос санаачлан “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр орон сууцны 8 хувийн зээлийг зогсоох эрх зүйн үр дагавартай юу” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны нэгдүгээр сарын 12-нд Хуульчдын танхимд зохион байгууллаа.

        Энэхүү хэлэлцүүлэг нь нийгэмд үүсээд байгаа “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс болж 8 хувийн хүүтэй зээл зогслоо” гэх асуудал дээр хуульчдын байр суурийг илэрхийлж, хуулийг зөв ойлгох, хэрэглэх, зөв мэдээлэл, ойлголтыг иргэдэд өгөх зорилготой байсан бөгөөд онолын болон эдийн засгийн статистикийн мэдээлэлд тулгуурлан явагдсан юм.

        Тус хэлэлцүүлэгт МУИС-ийн ЭЗС-ийн багш, доктор Б.Алтанцэцэг, хуульч, өмгөөлөгч В.Энхтамир нар урилгаар оролцож, байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, доктор Б.Алтанцэцэг “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ба эдийн засаг” сэдвээр, өмгөөлөгч В.Энхтамир нь “Газар ба үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа-Цэцийн шийдвэр” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм. Харин Монголын Хуульчдын холбооны судалгаа, шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Ч.Бат-Уянга Цэцийн шийдвэртэй холбоотой нийгэмд гарсан байр суурийн талаар танилцуулга хийлээ. Мөн Үндсэн хуулийн цэцэд тус асуудлаар мэдээлэл гаргасан иргэн А.Базар хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулсан юм.

    Хэлэлцүүлгийн үеэр Монголын Хуульчдын холбооны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг “Үндсэн хуулийн цэц нь өмчлөх эрх нь өмчлөгчийн язгуур эрх бөгөөд өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ өөрөө үзэмжээрээ чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах ба аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж шийдвэрлэсэн. Түүнээс биш Үндсэн хуулийн цэцийн шийдвэр найман хувийн зээлтэй ямар нэг уялдаа холбоо байхгүй. Цэцийн гаргасан дүгнэлт нь өөрөө хуулийн дагуу гаргасан шийдвэр”  гэдгийг онцолж байлаа.

    Хэлэлцүүлгийн видео бичлэгийг Видео 1, Видео 2  дээр дарж сонирхоно уу!

    Илтгэгчдийн танилцуулсан мэдээллийг "Цэцийн шийдвэртэй холбоотой нийгэмд гарсан байр суурь", “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ба эдийн засаг”, “Газар ба үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа-Цэцийн шийдвэр” дарж харна уу!

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Өчигдөр 17 цаг 14 мин
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Өчигдөр 17 цаг 12 мин
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
Өчигдөр 17 цаг 11 мин
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Өчигдөр 09 цаг 27 мин
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА – ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-04-08 13:32
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-07 09:57