ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНД НЭР ДЭВШИГЧДИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Олон улсын эрх зүйн хорооны тэргүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2016 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цагаас 2016 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдсан бөгөөд дараах хуульчид нэр дэвшсэн байна.
Үүнд:
1.Ганбаярын Батбаяр
2.Лхагвасүрэнгийн Галбаатар
3.Амарсанаагийн Төмөр
4.Дэмбэрэлсүрэнгийн Энхтөр
ЛХАГВАСҮРЭНГИЙН ГАЛБААТАРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Олон улсын эрх зүйч, хуульч Л.Галбаатар миний бие Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Хуульчдын холбооны зөвлөлийн тогтоол, шийдвэрт нийцүүлэн Олон улсын эрх зүйн хорооны тэргүүний хувиар дараах чиг үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
А. Өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд:
- Хорооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Хорооны үйл ажиллагааг бусад хорооны үйл ажиллагаатай давхардуулахгүйгээр хамтран ажиллах чиглэлийг хорооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх
- Хорооны Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих, хурлаас гарах тогтоолын төсөлд хяналт тавьж, тогтоолд гарын үсэг зурж, тогтоолын биелэлтийн хариуцах
- Удирдах зөвлөлийн хурлыг сард нэг удаа хуралдуулах. Хурлаар хэлэлцсэн, шийдвэрлэсэн асуудлуудыг гишүүдэд цахим шуудангаар дамжуулан тогтмол мэдээлэх
- Хорооны санхүүжилтийг гишүүдийн татвар, хандиваас гадна Холбооны тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх замаар Холбооноос санхүүжилт, бусад этгээдээс хандив, тусламж авах асуудлыг шийдвэрлүүлэх
- Хорооны санхүүгийн тайланг хагас жил тутамд Холбооны цахим хуудсаар болон гишүүдийн цахим шуудангаар дамжуулан нээлттэй байлгаж танилцуулах
Б. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд:
- Хорооны гишүүдийн ээлжит бус хурлыг эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулах, хорооны гишүүдийн хурлын бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээ, мэдээллээр шуурхай хангах
- Гадаад хэл дээр хэвлэгдэх олон улсын сэтгүүл, хэвлэлд хорооны гишүүд бүтээлээ нийтлүүлэх тохиолдолд дэмжлэг үзүүлэх буюу Хороог төлөөлөн тодорхойлолт гаргах, арга зүйн зөвлөмж өгөх
В. Гадаад харилцааны хүрээнд
- Хорооны үйл ажиллагааг өргөжүүлэх, гишүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хорооны нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах. Энэ хүрээнд Монгол Улсаас Стратегийн судалгааны хүрээлэн, Монголын стратегийн судалгааны нийгэмлэг, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг олон улсын эрх зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж гишүүдийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хэвлүүлэх, нийтлэх ажлыг зохион байгуулах.
- Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэргэдэх Оюуны өмчийн академи, Сингапур улсын Оюуны өмчийн академи зэрэг оюуны өмчийн эрх зүйн томоохон байгууллагад гишүүдийг сургалтад хамруулахад дэмжлэг үзүүлэх.
ГАНБАЯРЫН БАТБАЯРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
- Монгол Улсын бизнесийн практикт түгээмэл хэрэглэгдэж байгаа олон улсын хувийн эрх зүйд хамаарах жишиг (ижилтгэсэн) баримт бичгүүдийн талаар судалгаа хийх, тэдгээр баримт бичгүүдийг хэрхэн ойлгож хэрэглэх, тайлбарлах, үүсч болох хүндрэл бэрхшээл, цаашдын хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах;
- Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон улсын хувийн эрх зүйн гэрээ, конвенц, баримт бичгүүдийг төрөлжүүлэн эмхэтгэх, мөн олон улсын худалдааны жишиг (ижилтгэсэн) дүрэм журмуудыг эмхэтгэж гаргах;
- Олон улсын арилжааны болон хөрөнгө оруулалтын арбитр, арбиртын маргаанд оролцогч Монгол Улсын хуулийн этгээд, төрийн байгууллагуудын зайлшгүй анхаарах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах;
- Ром Германы болон Англо Саксоны гэрээ, хэлэлцээрийн техник ялгаа, тайлбарлах арга зүйн асуудлаар сургалт зохион байгуулах;
- Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны ФИДИК-ийн гэрээний нөхцлүүд, тэр дундаа үйлдвэрийн ажил, зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний сургалт зохион байгуулах;
- Эрх зүйн баримт бичгийн англи хэл дээрх орчуулгын чанарыг сайжруулах зорилгоор гэрээний орчуулгын сургалт зохион байгуулах;
- Хонг Конг болон Сингапурын хуульчдын холбоотой хамтран ажиллах, туршлага солилцох асуудлаар холбоо тогтоох;
- Дэлхийн шилдэг их сургуулиудад хууль зүйн магистрын хөтөлбөрт элсэн суралцах талаар оюутнууд, хуульчдад анхан шатны танилцуулга, зөвлөмж, мэдээллээр хангах (АНУ-ын Калифорниагийн Их Сургууль, Беркли, Хууль зүйн сургуулийн хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийх гэх мэт);
- Олон улсын эрх зүйн хорооноос зохион байгуулсан, хийсэн ажлууд болон бусад холбогдох мэдээллийн талаар e-newsletter гаргах.
АМАРСАНААГИЙН ТӨМӨРИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨР
Миний бие Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооны даргаар сонгогдсон тохиолдолд дараахь гурван чиглэлээр ажиллана. Үүнд:
- Монгол Улсад зохион байгуулах арга хэмжээ
- “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн хэрэгжилтийн талаарх Зүүн Хойд Азийн бүс нутгийн хэмжээний бага хурал”-ыг Олон улсын улаан загалмайн хороотой хамтран энэ оны эхний хагаст Улаанбаатар хотноо зохион байгуулахад Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооноос түлхүү оролцуулна.
- Гаагийн Олон улсын эрх зүйн академитай хамтран Зүүн Хойд Азийн бүс нутгийн сургалтыг 9 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахад Хуульчдын холбооноос оролцуулна. Мөн Хуульчдын холбооноос идэвхитэй оролцоог хангах үүднээс илтгэл тавиулна.
- Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат академитай хамтран “Олон улсын гэрээ”-ний өнөөгийн байдал сэдвээр Хуульчдын холбооны болон Олон улсын эрх зүйн хорооны гишүүдэд сургалт зохион байгуулна. Хугацаа болон сэдвийг жич ярилцана.
- Олон улсын эрх зүйн чигэлэлээр ажилладаг гадаадын хуулийн салбарын хүмүүсээр Хуульчдын холбооны гишүүдэд зориулж илтгэл тавиулах, ярилцлага хиййлгэх чиглэлээр ажиллана.
2.Гадаад улсад зохион байгуулах арга хэмжээ
- Гадаад улсад хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлээр зохион байгуулах сургалт, семинарт Хуульчдын холбооноос төлөөлөгч оролцуулна. Энэхүү сургалт, семинарт аль болох уригч талын зардлаар оролцуулахыг эрмэлзэнэ.
- Гаагийн Олон улсын эрх зүйн академиас зохион байгуулах зуны сургалтад Хуульчдын холбооноос оролцуулахад дэмжлэг үзүүлнэ.
- Гадаад улсад зохион байгуулагдах олон улсын эрх зүйтэй холбоотой аливаа сургалт, семинарт Хуульчдын холбооноос оролцуулах, оролцуулахад дэжлэг үзүүлнэ.
3.Бусад
- Гадаадын Хуульчдын болон хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоодтой холбоо тогтоож, хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлж идэвхитэй ажиллана.
- Хуульчдын холбооны гишүүдэд зориулж гадаадад болох болон болж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна.
Нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагааг 2016 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 09:00 цагаас эхлүүлж, нэгдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагт дуусгавар болгоно.
Иймд Олон улсын эрх зүйн хорооны гишүүд та бүхэн өөрсдийн нууц үгээр www.mglbar.mn цахим хуудасны “Сонгуулийн цахим систем”-д нэвтрэн сонгуулийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно уу.
Холбогдох мэдээллийг 7011-4884, 9900-2435 дугаарын утсаар авна уу!
Зохион байгуулагч: Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хороо