Монголын Хуульчдын холбооноос санаачлан “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр орон сууцны 8 хувийн зээлийг зогсоох эрх зүйн үр дагавартай юу” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны нэгдүгээр сарын 12-нд Хуульчдын танхимд зохион байгуулах гэж байна.
Тус хэлэлцүүлэг нь хуульчдад нээлттэй бөгөөд бусад сонирхсон хүмүүс оролцох боломжтой. Хэлэлцүүлэгт хуульч, өмгөөлөгч В.Энхтамир, МУИС-ийн ЭЗС-ийн багш Б.Алтанцэцэг нар урилгаар оролцож, байр сууриа илэрхийлнэ.
Холбоо барих утас: 95931363