Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Б.ГҮНБИЛЭГ: ЦЭЦИЙН ГИШҮҮДЭД НАСНЫ ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ ШААРДЛАГАГҮЙ

        Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ талаар Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

 

-Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Цэцийн гишүүдийн насны дээд хязгаарыг 65 болгохоор яригдаж байна. Та хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

 -Үндсэн хуулийн Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг тогтооход тодорхой тоо тавих нь зохимжгүй гэж би хувьдаа үздэг. Яагаад гэвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нас тогтсон, цаашдаа ямар нэг улс төрийн амбийцаар асуудалд хандахгүй, төвч байр суурьнаас ажиллах хүмүүс томилогддог. Хэт залуу хүн томилогдчихвол тухайн хүн “Дараа нь миний карьерт юу нөлөөлөх вэ” гэдэг байдлаар улс төрийн намуудын юм уу, томилсон байгууллагынхаа нөлөөнд автах магадлалтай.

-Гадны улсуудад энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн байдаг юм бэ?

 -Ерөнхий нийтлэгийг нь харахад 70 нас орчим байх шиг байна. Түүнээс дээш ч байж болох юм. Насны дээд хязгаарыг зохицуулсан улсууд гэвэл ОХУ, Австри, Тайланд зэрэг улс нь 70 нас гэж тогтоож өгсөн байна. Манайх ерөнхийдөө Австрийн загвартай гэж үздэг. Японы Дээд шүүх мөн Үндсэн хуулийн шүүхийн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Тэднийх 70 нас хүртэл, Солонгосын Үндсэн хуулийн шүүх 65 нас, онцгой тохиолдолд 70 нас гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, тэнд ажиллаж байгаа хүнийх нь боловсрол мэдлэг, туршлага, аливаа асуудалд төвч байр суурьнаас ханддаг зэргийг харгалздаг бөгөөд хэрэгтэй гэж үзвэл хүний оюун ухааныг насаар хязгаарлаж болохгүй юм гэдгийг эндээс харж болохоор байна. Үнэхээр нас заая гээд байгаа бол 70 нас хамгийн шалгарсан тоо юм. Харин АНУ-ын хувьд Дээд шүүх нь Үндсэн хуулийн шүүхийнхээ чиг үүргийг хэрэгжүүлдэг. Дээд шүүхэд 1920 онд төрсөн Жонн Пол Стивенс гэдэг шүүгч 2010 он хүртэл 90 нас хүртлээ ажилласан байна. Одоо ажиллаж байгаа Антонин Скалиа гэж их нэртэй шүүгч 1936 оных. Тэгэхээр 80 настай гэсэн үг.

 -Г.Совд гуай манай Цэцийн анхны даргаар ажилласан байсан юм билээ. Хэдэн насандаа томилогдож байсан юм бол?

 -Г.Совд багш 62 настайдаа Цэцийн гишүүн болоод 6 жил ажилласан байдаг. Ер нь 65 насаар бодох нь хязгаарлаж болохгүй. Тухайн хүний оюун ухаан нь хүчтэй, сайн байвал заавал насаар хязгаарлаад байх шаардлагагүй. Эрдэм мэдлэгтэй, олонд хүндтэй, туршлагатай хүн байвал та 65 хүрчлээ одоо боль гэх нь Монгол Улсад хохиролтой шүү дээ. Монголын хүн ам цөөн, үүн дотроо нэр хүндтэй хүн бүр цөөн. Тэгэхээр томилж байгаа субьект нь хэдэн настай хүнийг томилохоо өөрөө мэдэх нь зүйтэй. Харин томилчихсон хойноо миний хийсэн ажлыг буруутгаад байна, энэ муу хүн байна гээд байх нь тусдаа асуудал.

 -Тэгвэл бусад төрийн албан хаагчдад ч хохиролтой юм биш үү. Төрийн албаны хуулиараа адилхан байх ёстой гэнэ биз дээ.

-Үндсэн хуулийн шүүхэд 9-хөн хүн байдаг. Энгийнээр харвал Үндсэн хуулийн үнэ цэнээ ойлгохгүй хүмүүс л бусад албан хаагчидтай ижилтгэж харна. Энэ бол ердийн шүүх биш. Монгол Улсын язгуур эрх ашиг, иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалдаг. Манайх бас Азийн эрх зүйн сэтгэлгээтэй орон гэдгийг нэмж хэлье.

-Таныхаар бол одоогийн Цэц сайн ажиллаад байна гэсэн үг үү?

 -Мэдээж Үндсэн хуулийн цэцийн шийдвэр хүн бүрт таалагдах албагүй. Жишээ нь хувь хүн, хуульч нар, иргэд, миний хувьд ч гэсэн мэдээлэл өгч байсан. Мэдээлэл өгөөд явж байхад зарим зүйл ил тод биш байдаг. Зарим шийдвэр нь ч хувь хүний маань хувьд таалагддаггүй. Тухайлбал, мэдээлэл өгчихөөд тухайн мэдээлэл дээр ямар материал байна, цаанаас нь ямар материал ирэв гээд л энэ болгонтой ердийн шүүхтэй адил хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор бүрэн хангагдаагүй байгаа шүү дээ. Үүн дээр нь нээлттэй ил тод байх зарчмыг баримтална гэсэн нь бол маш сайн нэмэлт өөрчлөлт. Ганцхан санал нийлэхгүй байгаа зүйл нь насны асуудал. Шуудхан хэлэхэд Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд насны дээд хязгаар тогтоох шаардлага байхгүй гэсэн байр суурьтай байна. Бид хэн нэгэн Цэцийн гишүүний ажиллах насны тухай биш, Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллагын тухай ярьж байгаа гэдгийг УИХ-ын гишүүд ойлгох хэрэгтэй.

 -Ипотекийн 8 хувийн зээлийн асуудлыг шийдсэнээс болоод Цэцийн нэр хүнд их уналаа гээд байгаа. Энэ талаар?

 -Хуульч хүний хувьд харахад УИХ-ын дарга энэ тал дээр Цэцийн шийдвэрээс болсон гэдэг ойлголтыг олон нийтэд түгээсэн нь их эмзэглэмээр санагдсан. Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. УИХ бол манай улсын хамгийн том байгууллага тэгсэн хэрнээ энэ байгууллагын дарга Үндсэн хуулиар эрх олгогдсон байгууллагын шийдвэрийг үнэгүйдүүлж байгаа нь Үндсэн хуульт ёсыг хамгаалах, хууль дээдлэх ёсыг зөрчиж байгаа хэрэг. Аль нэг намын дарга гэхээсээ илүүтэй УИХ-ын дарга гэдэг үүргээ хамгийн түрүүнд бодмоор санагдсан. Цэцийн тэр шийдвэр байртай, үл хөдлөх хөрөнгөтэй болсон хүмүүсийг хамгаалсан маш зөв шийдвэр гэдгийг хэлье. Үргэлжлэлийг itoim.mn цахим хуудсаас уншина уу!

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24