Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн 2 гишүүнийг сонгох сонгууль 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10:00 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цагийн хооронд явагдана. Энэхүү ажлын хүрээнд:
1. Удирдах зөвлөлийн гишүүнд НЭР ДЭВШҮҮЛЭХ ажиллагаа
2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Даваа гарагийн 10:00 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Ням гарагийн 17:00 цагийн хооронд Монголын Хуульчдын холбооны www.mglbar.mn хуудсаар цахим хэлбэрээр явагдана.
2. Нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагаа
2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Даваа гарагийн 10:00 цагаас 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Даваа гарагийн 17:00 цагийн хооронд явагдах тул иргэний эрх зүйн хорооны гишүүд та бүхэн өөрсдийн нууц кодоор www.mglbar.mn сайт дахь “Сонгуулийн цахим систем”-д нэвтрэн нэр дэвшүүлэх , нэр дэвшигчид санал өгөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно уу.
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ