Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Ц.Ганболд: Хуульчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарсан нэгдсэн бодлогыг хэрэгжүүлнэ

   Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболдтой ярилцлаа.

 

-Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын чиг үүргийн талаар тайлбарлахгүй юу?

-Товчхондоо Монголын Хуульчдын холбооны Тамгын газар нь холбооны болон түүний чиг үүргийн хороодын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, бусад хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, холбооны хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилтийг хангуулах, хүний нөөц, сургалт, хөгжил, ажилтнуудын нийгмийн асуудлыг зохион байгуулах, холбооны орон нутаг дахь салбарыг арга зүйн удирдлагаар хангах, мэдээлэл, харилцаа, олон нийттэй харилцах ажлыг хэрэгжүүлдэг. Мөн бусад хороодын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийн хүрээнд хороодын хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай нь холбогдуулан бусад байгууллагатай харилцахад холбоо тогтоож өгөх, Улсын Их Хурлын хүсэлтээр хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх ажлыг зохих хороодтой хамтран зохион байгуулах, холбооны нэрийн өмнөөс албан бичиг хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд төсөв, санхүү, хүний нөөц, техник, хэрэгсэл, бусад мэдээллээр хангах болон хэрэгжүүлж буй үйл ажиллагаанаас хамааран тодорхой хугацаанд орон байраар хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгж юм. 

 

-Тэгвэл Тамгын газраас хуульчид руу чиглэсэн ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ?

-Нилээдгүй ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Эхний ээлжинд гишүүн хуульч нартаа хэрэгтэй байгаа болон хүндрэл бэрхшээлтэй зүйлүүдийг тодорхойлсны үндсэн дээр ажлаа эхлүүлж байна. Цаашлаад бодлогын хүрээнд тэр дундаа хуульчиддаа үйлчилгээ үзүүлэх, хуульчдынхаа эрх ашгийг хамгаалах, хууль тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, бодлогын нөлөөлөл хийх болон хуульчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарсан нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

 

-Зарим ажлуудаасаа дурьдвал?

-Тухайлбал, хуульчиддаа үйлчилгээ үзүүлэх чиглэлээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд хэрэгтэй мэдээ, мэдээллийг цогц системтэйгээр хуульч нэг бүрт хүргэж, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор Хуульчдын холбооны цахим хуудсыг шинэчлэхээр ажиллаж байна. Ингэснээр шинээр гарсан буюу шинэчлэгдэн өөрчлөгдсөн хууль, журмууд, хууль зүйн шинжлэх ухааны онол, арга зүй, хэлэлцүүлэг, сургалтын хөтөлбөр зэрэг үйл ажиллагаатай холбогдсон олон талын мэдээ, мэдээллийг хуульч гишүүддээ тогтмол хүргэдэг болох юм. Өөрөөр хэлбэл, гишүүн хуульчид цахим сайтаас хэрэгтэй мэдээллээ тогтмол авах төдийгүй хэдэн багц цаг цуглуулах шаардлагатай, татвар төлөх хугацаа, сургалтын хуваарь, хэлэлцүүлэгт саналаа оруулах, бусад хуульч нартайгаа санал бодлоо солилцох, хамтран ажиллах санал тавих, зөвлөгөө, мэдээлэл авах зэргээр өдөр тутам ашигладаг боломжтой болох юм. Түүнчлэн Хуульчдын холбооноос зохион байгуулж буй хуульчийн үргэлжилсэн сургалтуудыг нийт хуульчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлсэн, чанартай, сонирхолтой хүртээмжтэй, олон сонголт, төрөлтэйгээр зохион байгуулах, онлайн, видео сургалтыг эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн холбооны цахим хуудсаар дамжуулан хуульчдаас ямар салбар эрх зүйн чиглэлээр сургалт авах хүсэлтэй байгааг нь санал асуулгын хэлбээр авч хэрэгцээ шаардлагын тодорхойлсны үндсэн сургалтын хөтөлбөрөө боловсруулах шаардлагатай байгаа юм. Тухайлбал, санал асуулга явуулахад хуульчдын олонх нь санхүү болоод үнэт цаасны эрх зүйн зохицуулалтаар хичээл авах хүсэлтэй гэж үзэж саналаа өгсөн байгаа юм. Саяхан Хуульчдын холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж ажиллахаар болсон ба ингэснээр хуульчдынхаа хэрэгцээ шаардлагыг харсан, хуульчид санхүүгийн зах зээлийн зохицуулалтын чиглэлээр мэдлэг мэдээлэлтэй болж, энэ чиглэлийн хэрэг зөрчилд зохистой үнэлэлт, дүгнэлт өгөх чадвартай болох юм. Цаашид ч мөн хуульчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хүртээмжтэй хэлбэрээр сургалтуудаа зохион байгуулна.

   Мөн хуульчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн асуудалд анхаарсан бодлогын хүрээнд сар бүр тодорхой зорилтууд тавин ажиллаж байна. Тухайлбал, энэ арванхоёрдугаар сарыг “Хуульчиддаа үйлчлэх, эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлаад байна. Энэ хүрээнд гишүүн хуульчид болон тус холбооны ажилтан, албан хаагчдыг биеийн тамир, спортоор тогтмол хичээллэх, бие бялдрыг зөв хөгжүүлэх зорилгоор Монголын Бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбоотой хамтран ажиллаж, 10 гаруй бялдаржуулах клубүүдэд хуульчдыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр хичээллүүлэхээр тохиролцсон. Ингэснээр холбооны гишүүн шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч нар нь өөрийн ажлын үнэмлэхээр бусад хуульч гишүүд иргэний цахим үнэмлэх, ажлын үнэмлэхийг үзүүлсэний үндсэн дээр шууд хөнгөлөлт авах боломжтой болж байгаа юм. Хөнгөлөлт үзүүлж байгаа клубуудын талаарх мэдээллийг холбооны www.mglbar.mn цахим хуудаст байршуулсан бөгөөд дээрх санаачлагыг дэмжиж хамтран ажиллахаар клубууд нэмж саналаа ирүүлээд байна. Цаашид ч мөн гишүүн хуульчиддаа үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ресторан, кафе, хэлний курсуудтэй хамтран ажиллаж, хуульчдад хөнгөлттэй үнээр үйлчилдэг болох талаар бэлтгэл ажлууд эхлүүлээд байна.

 

-Гишүүдийн татвар төлөлттэй холбоотой асуудал дээр хэрхэн зохицуулалт хийж байна вэ?

-Хуульчдын татвар юунд зарцуулагдаж байгааг хуульчиддаа тайлагнадаг болно. Мөн Шилэн дансны тогтолцоог 2016 оны эхний улирлаас эхлүүлэн ажиллахаар төлөвлөж байна. Хуульчдын холбооны зарим гишүүн татвараа төлөхдөө өөрийн нэр, регистрийн дугаараа бичилгүй гүйлгээ хийснээс нэр, эзэн нь мэдэгдэхгүй тодорхой бус татвар болон төлбөр бүртгэгдэж, үүнээс болж зарим татвараа төлсөн хуульчдын мэдээлэл бүртгэгдэхгүй байх зөрчил гарч байна. Иймд энэ ажлыг зохицуулж сайжруулах зорилгоор хамтран ажилладаг банкуудтай тохиролцон хуульч гишүүн татвараа төлөхөд нэр, регистрийн дугаарыг заавал шаарддаг болголоо. Тодруулбал, овог, нэр, регистрийн дугаараа бичээгүй тохиолдолд гүйлгээ хийгдэхгүй байхаар зохицуулсан болно. Мөн гишүүний татвар болон сургалтын төлбөрийн дансыг тусад нь байхаар зохицуулж өгсөн.

 

-Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын хэмжээг бууруулахаар ярилцаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын хураамжийн хэмжээ 100.000 төгрөг байгааг 50.000 төгрөг болгохоор ажиллаж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хүсч байгаа хуульч болон өмгөөлөгч нь хариуцлагын даатгалд заавал даатгуулна гэж заасан бөгөөд Хуульчдын холбооны зөвлөлөөс даатгалын хураамжийн доод хэмжээг 100.000 төгрөг байхаар тогтоосон. Энэ хүрээнд Хуульчдын холбоо нь одоогоор 10 гаруй даатгалын компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа. Эдгээр компаниудын зарим нь цаашид даатгалын хураамжийн доод хэмжээг 50 хувиар багасгах боломжтой гэсэн. Иймд өмгөөлөгчдийг хариуцлагын даатгалд тогтмол хамруулж байх ажлыг хамтран хэрэгжүүлэх, бүртгэл хяналтыг боловсронгуй болгохоор даатгалын байгууллагуудтай харилцан тохиролцсон бөгөөд даатгалын хураамжийн доод хэмжээг 50.000 төгрөг болгох саналыг Холбооны зөвлөлөөр оруулахаар бэлтгэж байна.

 

-Гадаад харилцааны чиглэлээр ямар ажлууд төлөвлөж байна вэ?

-Хуульчдын холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр холбооны удирдлагууд бус нийт хуульчдынхаа гадаад хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх зорилттойгоор   ажиллахаас гадна сонирхсон гадаадын хуульч, хуулийн байгууллагуудтай нь холбон зуучлах хамтарсан, сургалт, уулзалтуудыг зохион байгуулах, гадаадын хуульч, эрдэмтэн багш нарыг урьж холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.   Цаашид гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд олон улсын болон бүс нутгийн мэргэжлийн байгууллагуудтай харилцаа тогтоон, тэдгээр байгууллагад гишүүнээр элсүүлэх, үйл ажиллагаанд байнгын идэвхтэй оролцож мэдээ мэдээлэл, олон улсын хуульчдын байгууллагаас баталсан олон улсын баримт бичгүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. Жишээлбэл: Олон улсын хуульчдын байгууллагаас баталсан хуульч үйлчлүүлэгчийн харилцааны дархан эрхийн тунхагийг Монгол Улсад хангах замаар хуульчдын бие даасан байдлыг бататгахаар зорин ажиллаж байна. Цаашилбал, Олон улсын Хуульчдын холбооны ерөнхийлөгчдийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна. Гол нь бид хуульчдын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх ёс зүй, хариуцлагыг өндөрсгөх зорилгоор гадны улсуудтай туршлага солилцон, хуульчдаа гадаадад боломжийн үнээр мэдлэг боловсролоо дээшлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлж байна. Мөн олон улсын байгууллагуудтай нягт холбоотой ажиллаж төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа. Ер нь бид бага зардлаар үр дүнтэй, олон хүнд хүртээмжтэй хамтын ажиллагаа бий болгохыг үйл ажиллагааны үндсэн зарчим болгон ажиллана.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АНУ-ЫН ЮТАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
6 цаг 34 мин
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛНО
6 цаг 50 мин
2024 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
21 цаг 56 мин
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2024-10-15 15:38
МЭДЭГДЭЛ
2024-10-14 15:49
"БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГЭМ, ЗАСАГЛАЛ (БОНЗ) – ХУУЛЬЧДЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2024-10-10 11:46
ТИКА-ЫН ЗОХИЦУУЛАГЧ МУСЛУ АЛИТАЙТАЙ УУЛЗЛАА
2024-10-09 14:11
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2024-10-08 15:18
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2024-10-08 15:07
“ХУУЛЬЧДЫН АЖИЛЛАХ ОРЧИН БА ЭРҮҮЛ АХУЙ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2024-10-07 17:35
ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД
2024-10-03 16:07
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!
2024-10-03 12:12
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧДАДАА БАЯР ХҮРГЭЕ!
2024-10-03 12:09
2024 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НЭЭС ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН ЗАРИМ ХУУЛЬ
2024-10-02 14:03
ӨМГӨӨЛӨГЧ Б.ЗОРИГТБААТАР, Э.ЖАРГАЛ НАРТ ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-10-02 10:22
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-10-02 10:08
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-10-01 13:39
МЭНДЧИЛГЭЭ
2024-10-01 12:23
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН НЭГ ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООН ДЭЭР СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2024-09-30 14:11
ХУУЛЬЧДЫГ ХАМТДАА МОД ТАРИХЫГ УРИАЛЖ БАЙНА
2024-09-27 14:27