Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

   Монголын Хуульчдын холбооноос санаачлан УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Захиргааны эрх зүйн хороотой хамтран “Хуулийн этгээдийн бүртгэлийн эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

   Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга Д.Давааням нар нээж үг хэлсэн.

   Хэлэлцүүлгийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах бүртгэгч Б.ЛхагвасүрэнХуулийн этгээдийн улсын бүртгэлийн эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаар дахин олгох, тамга, тэмдэг алдагдсан, тамга тэмдгийг хүлээлгэн өгөхгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүйн талаар мэдээлэл өгсөн бол “Грандлекс партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Халиунаа “Компанийн улсын бүртгэлийн тулгамдсан асуудал. /Харьцуулсан эрх зүй/” сэдвүүдээр илтгэл тавьсан.  

    Илтгэлийн дараа панел хэлэлцүүлэг явуулсан бөгөөд чиглүүлэгчээр Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, панелистаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна, “Грандлекс партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Халиунаа, ХЭУБГ-ын дарга Ж.Аюуш, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Судалгааны хэлтсийн ахлах референт О.Нарантуяа нар оролцлоо.

   Тус хэлэлцүүлэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Улсын Ерөнхий Прокурорын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл болон Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид оролцож хуулийн этгээдийн бүртгэлийн эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, цаашид эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагад хүргүүлэхээр боллоо.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар нь Монголын Хуульчдын холбоотой санамж бичиг байгуулж, хуулийн төсөл боловсруулах, санал өгөх, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
8 цаг 15 мин
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
2025-04-21 12:46
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56