Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
2019 ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД ТОДОРЛОО

  Монголын Хуульчдын холбооноос 2019 оны 12 дугаар сарын 24-ний үдэш “Фемида-2019” шилдэг хуульч шалгаруулах ёслолын ажиллагааг зохион байгуулж, өнгөрч буй онд амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан шилдэг хуульчдыг тодрууллаа.

   Ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч Д.Батсүх болон “Чимид” сан, Нээлттэй нийгэм форум, Азийн сан зэрэг байгууллагын зочид төлөөлөгчид, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Хороодын дарга, тэргүүн нарын төлөөлөл оролцож, шилдэг хуульчдад шагнал гардуулж баяр хүргэсэн юм.

  Монголын Хуульчдын холбооны 2019 шилдэг хуульчаар дараах хуульчид шалгарлаа.

Шилдэг шүүгч: Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сэргэлэнгийн ЭНХБАЯР


 

Шилдэг прокурор: Баянзүрх дүүргийн прокурорын газрын орлогч прокурор Аяахүүгийн БАЯМБАЦЭЕМАА (Прокурор А.Бямбацэемаа хүндэтгэн үзэх шалтгаанаар ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд түүний шагналыг Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор Ц.Батболд гардаж авав)

Шилдэг өмгөөлөгч: Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, “Монгол өмгөөлөгч” ХХН-ийн партнер Лхагвын ДАНЗАННОРОВ

Шилдэг хуульч эрдэмтэн: Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D)., профессор Должингийн БАЯРСАЙХАН

Шилдэг про боно хуульч: Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, “Алтан гэрэгэ” ХХН-ийн өмгөөлөгч Ринзааны БУЛГАМАА

Шилдэг нотариатч: Монголын Нотариатын танхимын Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Чансаагийн ЭРДЭНЭБАЯР

Шилдэг хуулийн зөвлөх: Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, “ДиБи энд ЖиТиЭс” нөхөрлөлийн ахлах партнер, хуульч Дашнямын ЗОЛЖАРГАЛ

Шилдэг залуу хуульч: Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Мон Ло” ХХН-ийн гишүүн өмгөөлөгч Өлзийн ЭРДЭНЭ-ОЧИР

Шилдэг өмгөөллийн нөхөрлөл: Өмгөөллийн “ЭмДиЭс ХаанЛекснөхөрлөл

Шилдэг хороо: Монголын Хуульчдын холбооны  СУРГАЛТЫН ХОРОО тус тус шалгарлаа.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48