Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
 “ПРО БОНО ХУУЛЬЧДЫН КЛУБ”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

   Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо (ХНТМҮАЭХ)-ны Удирдах зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хурлын шийдвэрээр байгуулсан “Про боно хуульчдын клуб”-ийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 12 дугаар сарын 05-нд боллоо.

   Клубийн нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх, ХНТМҮАЭХ-ны тэргүүн Л.Энхсайхан, Удирдах зөвлөлийн гишүүн З.Алтангэрэл,  Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн, ХНТМҮАЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, багш, судлаач В.Удвал, ахмад өмгөөлөгч Д.Нямжав, “Шихихутуг” ХЗС-ийн багш, хуульч, ахмад прокурор Т.Сүхбаатар, МУИС-ийн ХЗС-ийн Клиник сургалтын төвийн эрхлэгч Ж.Эрхэсхулан, МУИС-ийн ХЗС-ийн багш О.Чулуунцэцэг, “Шихихутуг” ХЗИС-ийн багш, клиник төвийн эрхлэгч, хуульч, ахмад шүүгч Э.Ариунаа, хуульч, ахмад шүүгч Д.Мөнхтуул, “Заяа энд Золоо” ХХН-ийн захирал, хуульч, өмгөөлөгч Г.Батзаяа, “Эм Жи Эл атторнейс” ХХН-ийн партнер, хуульч, өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх болон ХНТМҮАЭХ-ны гишүүд, МУИС-ийн ХЗС, “Шихихутут” ХЗС-ийн оюутнууд оролцлоо.

   Нээлтийн үеэр Үндсэн хуулийн эрх зүйн хорооны тэргүүн хуульч, багш, судлаач В.Удвал нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа гэж юуг ойлгох тухай болон иргэдийн эрх зүйн боловсролын талаар хийсэн судалгааны дүнг танилцуулсан бөгөөд тэрбээр “Судалгаанд оролцсон нийт иргэдийн 90 гаруй хувьд нь ямар нэгэн эрх зүйн асуудал тулгарч байсан гэсэн бол бараг 50 орчим хувь нь өөрт тулгарсан эрх зүйн асуудлын талаар хэнд хандаж, зөвлөгөө, мэдээлэл авах талаар мэдэхгүй, мөн хандаад  ямар ч нэмэргүй гэсэн ойлголттой байна. Тиймээс иргэдийн эрх зүйн мэдлэггүй, түүнийхээ улмаас эрх ашиг нь хохирч, түүнийг хэрхэн хамгаалуулахаа мэдэхгүй байдаг зэрэг нь хуульчид бид тэр хүмүүст сайхан сэтгэлээр туслах, иргэдийн эрх зүйн ухамсар боловсролыг дээшлүүлэх нийгмийн хэрэгцээ шаардлага байна гэдгийг харуулж байна” хэмээн онцоллоо.

   Мөн ахмад хуульч Д.Нямжав өөрийн ажил амьдралын гараагаа эхэлж байх үед нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг шүүгч, прокурор, өмгөөлөгч нар хэрхэн хамтарч хийдэг байсан тухайгаа, хууль сурталчлах ажлыг  нийт хуульчдад үүрэг болгож, албан байгууллагууд дээр долоо хоногийн пүрэв, бямба гарагт сонсгол, хичээл орох зэргээр хийж байсан талаараа ярьж, клубийн үйл ажиллагаанд оролцож, залуу хуульчдад өөрийн арга туршлагаасаа зааж сургаж ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн бол МУИС-ийн ХЗС-ийн Клиник сургалтын төвийн эрхлэгч Ж.Эрхэсхулан гадаад улс орнуудад хуулийн сургуулийн оюутнуудыг нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд  яаж сургадаг  туршлагын талаар, мөн цаашид шинээр байгуулагдаж байгаа про боно хуульчдын клубтэй хамтран хуулийн сургуулийн оюутнуудыг про боно үйл ажиллагаанд оролцуулах, дагалдуулан сургах болно гэдгийг илэрхийлээд, шилдэг про боно оюутан шалгаруулдаг байх саналыг уламжилсан юм.

   Тус үйл ажиллагааны үеэр “Про боно хуульчдын клуб”-ийн үйл ажиллагааны журмыг  боловсруулж,  ХНТМҮАЭХ-ны удирдах зөвлөлөөр батлуулах, мөн тус клубийн үйл ажиллагааг хорооны тэргүүн  Л.Энхсайхан чиглүүлэн ажиллаж, өдөр тутмын  үйл ажиллагааг хариуцан ажиллах зохицуулагчаар хуульч Ж.Туяаг тогтлоо.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48