Зорилго:
Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хугацаа нь дууссантай холбогдуулан Шүүхийн ёс зүйн хорооны 3 гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулах.
Нэр дэвшигчид тавигдах шаардлага:
Нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна:
Бүрдүүлэх баримт бичиг:
Нэр дэвшигчийг тодруулах журам:
Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-д заасны дагуу шийдвэрлэнэ.
Өргөдөл хүлээн авах газар, хугацаа:
Өргөдлийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар хүлээн авна.
Хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 5 давхар, 503 тоот /Утас: 70116008, 99426101/
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ,
ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО