Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН СУДЛААЧ, ДЭД ПРОФЕССОР Д.НАРАНЧИМЭГТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос иргэний эрх зүйн судлаач, дэд профессор Д.Наранчимэгт 2019 оны 12 дугаар сарын 10ы өдөр хүндэтгэл үзүүллээ.

   Хүндэтгэлийн ёслолд Үндсэн хуулийн цэц, МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Отгонтэнгэр” их сургуулийн төлөөлөл, Д.Наранчимэг багшийн анхны шавь нар болох 1990-1994 оны Монгол Улсын их сургуулийн хуулийн сургуулийн төгсөгчид, үе үеийн шавь нар болон түүний гэр бүлийнхэн хүрэлцэн ирсэн юм.

  Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Өнөмөнх үг хэлсэн бол Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат хүндэтгэлийн ёслолыг дурсамж яриагаар чимлээ. Үүний дараа дэд профессор Д.Наранчимэг өөрийн иргэний эрх зүйтэй холбогдсон түүх болон Иргэний хуулийн төслийг боловсруулж байсан дурсамжаа хуваалцаж, багш, шавь нартаа хүндэтгэлээ илэрхийлсэн юм.

  МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал доктор (Ph.D)., профессор Ж.Эрдэнэбулган, мөн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн багш доктор (Ph.D)., дэд профессор Д.Янжинхорлоо, “Отгонтэнгэр” их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал доктор (Ph.D)., дэд профессор Х.Энхтуяа болон тус сургуулийн зөвлөх доктор (Sc.D)., профессор Л.Баасан, Германы олон улсын хамтын ажиллагааны төслийн зохицуулагч Л.Заяа нар Д.Наранчимэг багшийн дурсамжаас хуваалцаж, түүний зөвлөгөө, сургаалийн талаар сэтгэлийн үгээ хэлсэн.

  Мөн энэ үеэр Д.Наранчимэг багшийн шавь нарын нэг болох Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа түүний “Иргэний эрх зүйн үндсэн асуудал” номын тухай болон өөрийн судалгааны ажлын агуулгын талаар хүндэтгэлийн илтгэл хэлэлцүүлсэн юм.

  Иргэний эрх зүйн хорооноос зохион байгуулдаг тус үйл ажиллагаа нь хувийн эрх зүйн эрдэмтэн, судлаачдыг алдаршуулах, эрдэмтэн судлаачдын зөвлөгөө, саналыг хорооны үйл ажиллагаанд тусгах, хамтран ажиллах, хувийн эрх зүйн чиглэлийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөхиүлэн дэмжих зорилготой юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48