Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит бус хурал 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Хуульчдын холбооны 2019 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад санал, зөвлөмжийг өгөв.
- Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболдыг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас чөлөөлж, хуульч Б.Эрдэнэбадрахыг Тамгын газрын даргаар томилов.