Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан цахим сонгуулийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд www.mglbar.mn цахим хуудсаар явуулсан.
Цахим сонгуулийн дүнгээр хуульч, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн багш Д.Ганзориг Захиргааны эрх зүйн хорооны тэргүүнээр сонгогдлоо.