Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн 85 насны ойн хүрээнд "Үндсэн хуулийн эхийг баригч-Б.Чимид" Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн ордны "Их танхим"-д зохион байгуулах гэж байна.
Тус их хурлыг Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Чимид сан, Монгол Улсын их сургууль, Монголын Хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан зэрэг байгууллага зохион байгуулж байгаа бөгөөд хуралд Монгол, Америк, Герман, Орос, Хятад, Солонгос, Япон зэрэг улсын эрдэмтэн, судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлнэ.