Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
Иргэд та бүхнийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 08:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад ирж хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцааг үнэ төлбөргүй авахыг урьж байна.
Холбоо барих утас: 70116004, 326659