Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооноос Шүүхийн ёс зүйн хорооны 3 гишүүний сул орон тоонд нэр дэвшүүлэх ажиллагааг нээлттэй сонгон шалгаруулалтын хэлбэрээр зохион байгуулж, нэрээ дэвшүүлэх хүсэлтэй хуульчдын материалыг 2019 оны есдүгээр сарын 09-20, аравдугаар сарын 02-04-ний өдрүүдэд хүлээн авсан.
Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо нь 2019 оны аравдугаар сарын 04-ний өдөр хуралдаж, нэр дэвшсэн 7 хуульчийн материалыг зохих журмын дагуу судлаж, хуульч Бүрэнтөгсийн Галдаа, Нанзадын Ганбаяр, Цэрэнжавын Алтанцэцэг, Ядамын Хишигт, Хүрэлбаатарын Эрдэм-Ундрах, Тэрбишийн Мөнх-Эрдэнэ нарыг нэр дэвшигчийн жагсаалтад оруулж бүртгэх шийдвэр гаргалаа.