Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08:00 цагаас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 22:00 цаг хүртэл зохион байгуулсан. Нэр дэвшүүлэх ажиллагаа дуусахад Мэргэжлийн хариуцлагын хорооны давж заалдах шатны шүүхийн шүүгч, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөлд нэр дэвшигчдийн тоо хүрээгүй байсан болно. Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны шүүгч гишүүдийн төлөөлөлд нэр дэвшүүлэх ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 22:00 цаг хүртэл сунгалаа.
Нэр дэвшигчдэд санал өгөх ажиллагааг 2019 оны аравдугаар сарын 09-ний өдрийн 08:00 цагаас 2019 оны аравдугаар сарын 11-ний өдрийн 22:00 цаг хүртэл зохион байгуулна.
Холбоо барих: 70116004