Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ГИШҮҮД АЗИЙН ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

   Азийн про боно 8 дахь удаагийн чуулга уулзалт “Бүгдэд шударга ёс” уриан дор 2019 оны есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Непал Улсын Катманду хотноо боллоо. Тус чуулга уулзалтад Монголын Хуульчдын холбоог төлөөлж, Зөвлөлийн гишүүн, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүн Л.Энхсайхан, Зөвлөлийн гишүүн, ХНТМҮАЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч З.Алтангэрэл, тус хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Л.Баярт, Олон Улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналт өмгөөлөгч Х.Баасанжаргал, өмгөөлөгч А.Энхтуяа, өмгөөлөгч Д.Цэндсүрэн нар оролцлоо.

   Тус чуулга уулзалтад Непал, Австрали, Бутан, Бангладеш, Вьетнам, Индонези, Камбоджи, Монгол, Мьянмар, Лаос, Сингапур, Тайланд, Шри Ланк, Пакистан, Филиппин, Энэтхэг, Япон, АНУ болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонгконг зэрэг орны 600 гаруй хуульч оролцсон бөгөөд уулзалт “Про боно буюу нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчдын болон Хуульчдын холбоодын сайн туршлага”, “Про боно  үйл ажиллагаанд Хуульчдын холбооны гүйцэтгэх үүрэг”, “Хуульчийн про боно үйл ажиллагаа, Хууль зүйн туслалцаа хоёрын ялгаатай болон ижил талууд, хамтад нь хийх боломж”, “Про боно үйл ажиллагаа явуулж буй хуульчдыг чадавхжуулах, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь тогтвортой дэмжих талаар юу хийх шаардлагатай вэ”, “Про боно үйл ажиллагааг явуулахад тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам” зэрэг нэгдсэн болон салбар хуралдаануудын хүрээнд явагдсан байна.

   Чуулга уулзалтын эхний өдөр болсон “Про Боно үйл ажиллагаанд Хуульчдын холбооны  үүрэг” сэдэвт салбар хуралдаанд Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүн Л.Энхсайхан “Монголын Хуульчдын холбооны про боно үйл ажиллагаанд гүйцэтгэж буй үүрэг” сэдвээр илтгэл тавьсан бол есдүгээр сарын 14-ний болсон “Про боно үйл ажиллагааг өргөжүүлэх, чадавхжуулах, дэмжлэг үзүүлэх нь”  сэдэвт салбар хуралдаанд Олон Улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналт өмгөөлөгч Х.Баасанжаргал “Нийтийн ашиг сонирхлыг хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаагаар хамгаалах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, Монголын хуульчид тус чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилттай оролцлоо. Мөн манай хуульчид Непал улсын Дээд шүүхийн дэргэдэх Барын холбоогоор зочилж, тус холбооны үйл ажиллагаатай танилцсан байна.

  Азийн про боно 9 дэх удаагийн чуулга уулзалт 2020 онд Филиппин улсад болох бол 12 дахь удаагийн чуулга уулзалт 2023 онд Монгол Улсад зохион байгуулагдах юм. 

   Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдыг Азийн про боно 8 дахь чуулга уулзалтад оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Нээлттэй Нийгэм форум болон Засаглалын хөтөлбөр хариуцсан менежер П.Бадамрагчаа танд талархал илэрхийлье!

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48