Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНЫ ГИШҮҮНИЙГ СОНГОХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА

   Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болж буйтай холбогдуулан Хуульчдын IV их хурлаар Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг чөлөөлж, батламжлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Иймд Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг сонгох цахим сонгуулийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулж байна.

   Тодруулбал, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 08:00 цагт эхэлж, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22:00 цагт дуусах бол санал өгөх ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 08:00 цагт эхэлж, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагт дуусна.

   Эрхэм хуульчид Та бүхэн Холбооны www.mglbar.mn цахим хуудас, "Хуульч" апликэйшнаар өөрийн хэрэглэгчийн нэр (Хуульчдын холбоонд бүртгэлтэй и-мэйл хаяг) нууц үгээр нэвтрэн орж, “Хэрэглэгчийн цэс”-ээс сонгуулийн цахим систем хэсэгт нэвтэрч нэрээ дэвшүүлнэ үү.

   Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд дараах шаардлага хангасан хуульч нэрээ дэвшүүлэх боломжтой. Үүнд:

     1. Хуульчдын дунд нэр хүнд, ёс зүйн үлгэр дууриалал үзүүлэгч байх;

   2. Сүүлийн гурван жилийн хугацаанд мэргэжлийн үйл ажиллагааг тасралтгүй эрхэлсэн байх бөгөөд энэ хугацаандаа мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр хариуцлага хүлээж байгаагүй байх юм.

   Мэргэжлийн хариуцлагын хороо нь 30 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд шүүгчдийн төлөөлөл 18, прокурор, өмгөөлөгчдийн төлөөлөл тус бүр 6 байна. Мэргэжлийн хариуцлагын хорооны шүүгч гишүүдийн 10 нь анхан шатны шүүхийн шүүгч, зургаа нь давж заалдах шатны шүүхийн шүүгч, хоёр нь хяналтын шатны шүүхийн шүүгч байна. Харин Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнд Захиргааны давж заалдах шатны шүүхийн шүүгч орохыг хориглоно. Тус хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд гишүүнийг нэг удаа улируулан ажиллуулж болно.

  Мэргэжлийн хариуцлагын хорооны шүүгч гишүүнд нэрээ дэвшүүлсэн хуульчдад прокурор, өмгөөлөгчдийн хорооны гишүүд, прокурор гишүүнд шүүгч, өмгөөлөгчдийн хорооны гишүүд, өмгөөлөгч гишүүнд шүүгч, прокурорын хорооны гишүүд санал өгнө.

   Хуульчид та бүхнийг Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэрээ  дэвшүүлэхийг урьж байна.

  Цахим сонгуультай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, цахим системд нэвтрэх нэртэй холбоотой асуудлаар Х.Наранхүү (мэдээллийн технологийн ажилтан)-тэй 70116004, 99986940 дугаарын утсаар холбогдож лавлана уу.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48