Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулдаг “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР” 2019 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 16:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхимд” болно. Энэ удаагийн семинарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Б.Бат-Орших “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа: Онол, практикийн үндсэн асуудал" сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Ц.Мөнхбат “Нийтэд тустай ажил хийлгэх ял: Эрүүгийн эрх зүйн уламжлал, шинэчлэл, чиг хандлага" сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцоно. Эрхэм хуульчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.