Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
НИЙТ ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД

    Монголын Хуульчдын холбооны ээлжит IV Их хурлыг 2019 оны 10 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд хуралдуулах тов гарсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 46.6-д зааснаар Хуульчдын их хурлын төлөөлөгчдийн 40 хувь нь өмгөөлөгч, 40 хувь нь шүүгч, прокурор, 20 хувь нь бусад хуульчдын төлөөлөл оролцох бөгөөд Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх болон санал өгөх ажиллагаа тун удахгүй явагдана. Их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцох хуульч нь гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй байх ёстой тул Хуульчдын холбооны гишүүн хуульч Та бүхэн www.mglbar.mn цахим хуудас болон "Хуульч" апликэйншнаар өөрийн гишүүний эрхээр нэвтэрч гишүүнчлэлийн татвар, сургалтын багц цаг зэргийг шалгаж үүргийн биелэлтээ хангахыг хүсье. 

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т Хуульч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхдээ “Хуульчдын холбооны гишүүн байж, гишүүний татвар төлөх”, 26.1.3-т “Хуульчдын холбооны үйл ажиллагаанд хамрагдах, тус холбооноос өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх”,  мөн 26.1.4“Хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаж, тодорхой багц цаг хангах” үүрэгтэй гэж тус тус заасан болохыг анхаарна уу!

Жич:

  1. Цахим хуудсанд нэвтрэх нэр /бүртгэлтэй и-мэйл хаяг/-ээ мартсан, өөрчлөх бол Хуульчдын холбооны Мэдээлэл, технологийн инженер Х.Наранхүүтэй 7011-6004, 9998-6940 дугаарт;
  2. Гишүүнчлэлийн татвартай холбоотой асуудлаар Ерөнхий нягтлан бодогчтой 7011-6007 дугаарт;
  3. Сургалтын багц цагтай холбоотой асуудлаар Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэнтэй 7011-6065 дугаарт;
  4. Таны мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд Нэгдсэн бүртгэл хариуцсан мэргэжилтэнтэй 7011-6008 дугаарын утсаар тус тус холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм.
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Өчигдөр 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48