Энэ оны долдугаар сарын 31-ний өдрөөс энэ сарын 1-2-ны өдрүүдэд БНХАУ-д зохион байгуулагдсан Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгч нарын 30 дахь удаагийн Чуулга уулзалтын үеэр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан Малайзын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Абдул Фаред Абдул Гафууртай уулзаж 2020 оны эхний хагаст харилцан айлчлал зохион байгуулахаар тохиролцсон бөгөөд айлчлалаар хоёр улсын хуульчид тодорхой асуудлаар хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулах, хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах зэрэг арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна.