Франц Улсын нийслэл Парис хотноо 2019 оны долдугаар сарын 08-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Олон Улсын Барын холбоодын спортын анхдугаар наадам”-д Монголын хуульчид амжилттай оролцож, шатрын төрлөөр өмгөөлөгч М.Мөнгөнхүү алтан медаль хүртсэн бол сагсан бөмбөгийн төрөлд Б.Мөнхбаяр ахлагчтай, О.Зундуйдорж, Д.Амармөнх, О.Уранчимэг, Н.Баттогтох, О.Амартүвшин, Г.Гантуяа, Б.Бадамжаргал, М.Ханджав, Д.Баярсайхан нарын бүрэлдэхүүнтэй холимог баг хүрэл медалийн эзэд болж, багийн нийт дүнгээр гуравдугаар байрт шалгарсан байна.
14 орны Барын холбооны баг тамирчидтай 11 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн нийт хуульчид Та бүхэнд баяр хүргэж, цаашдын их үйлсэд нь өндөр амжилт хүсье.