Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
LAWASIA-ЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА  

   Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбоо /LAWASIA/-ны 32 дахь удаагийн чуулга уулзалт 2019 оны 11 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд Хонконгт зохион байгуулагдана. Чуулга уулзалтад Ази, Номхон далайн орнуудын тэргүүлэх шүүгч, хуульч, хуулийн нөхөрлөлүүд, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцдог.

   Тус уулзалтын үеэр “Эрсдэлийн менежмент”, “Олон улсын болон бүс дамнасан арбитрын маргааныг шийдвэрлэх нь”, “Татварын тогтолцоо”, “Хүний эрх”, “Бүс ба зам санаачилга”, “Гэр бүлийн хууль”, “Хуулийн нөхөрлөлийн менежмент”, “Ази номхон далайн бүсийн авлига болон мөнгө угаахтай тэмцэх нь” зэрэг олон сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулагдах болно.

  “Эртэч шувуухай” бүртгэл 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл явагдах бөгөөд бүртгэлийн хураамж 1.450.00 AUD юм. Тус өдрөөр хойш бүртгэлийн хураамж 1.650.00 AUD болно.

Хураамжид дараах зүйлс багтана:

  • Бүх салбар хуралдаанд оролцох эрх
  • Илтгэлүүд болон холбогдох материал авах
  • Нээлт, хаалтын үйл ажиллагаа, хүлээн авалтад оролцох
  • Өдрийн хоол
  • Цайны завсарлага

   Дэлгэрэнгүй мэдээллийг https://lawasia2019.com/registration/ цахим хуудаст хандан авах боломжтой.

  Сонирхуулахад, LAWASIA нь 1966 оны наймдугаар сарын 10-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Ази-Номхон далайн бүсийн орнуудын хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн хариуцлагыг сайжруулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бүс нутгийн Хуульчдын холбоодын хуульч нарын хооронд санал, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг бий болгох зорилготой, улс төрөөс ангид бие даасан байгууллага юм.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Уржигдар 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48