Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ОРХОН, БУЛГАН АЙМГИЙН ХУУЛЬЧДАД ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан, хууль зүйн доктор Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2019 оны долдугаар сарын 01, 02-ны өдрүүдэд Орхон аймагт ажиллалаа.

       Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт явуулсан. Тодруулбал, Хууль зүйн доктор, судлаач Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй”, “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй” сэдвээр, УЕПГ-ын Сургалть судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболд  “Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэглээ”, “Эрүүгийн хуулийн хэрэглээ” сэдвээр, “Ханголомт” консалтингийн захирал, хуульч Ц.Азбаяр “Хуульчийн багаар хамтран ажиллах чадвар”, “Хуульчийн илтгэх урлаг, ятган үнэмшүүлэх чадвар” сэдвээр  тус тус хичээл заасан. Сургалтад Орхон, Булган аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 80 орчим хуульч хамрагдсан.

   Мөн Хуульчдын холбооны Орхон аймаг дахь салбарын зохицуулагч Д.Наранхүү, Булган аймаг дахь салбарын зохицуулагч М.Даваасүрэн нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Ажлын хэсэг нь салбарын зохицуулагч шинээр сонгох сонгуулийг зохион байгуулсан. Салбарын зохицуулагчид өмгөөлөгч, бусад хуульчдын төлөөллөөс нэг, нэг хуульч нэрээ дэвшүүлсэн бөгөөд Орхон аймгийн салбарын зохицуулагчаар өмгөөлөгч Ж.Мөнхсувд, Булган аймгийн салбарын зохицуулагчаар Булган аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа олонхын санал авч тус тус сонгогдлоо.

   Сургалтын үеэр Хуульчдын холбооны Чиг үүргийн хороод хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Санчир Хуульчдын холбооноос нэвтрүүлсэн “Хуульч” аппликэйшний талаар танилцуулга хийж, мэдээлэл өгсөн.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Уржигдар 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48