Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Х.НЯМБААТАР ОРОСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар Оросын Хуульчдын холбооны ерөнхийлөгч, Москвагийн Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн ректор В.В. Блажееваар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид манай улсад энэ сарын 23-26-ны өдрүүдэд айлчилж байна.

   Төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар өнөөдөр (2019.06.25) хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Х.Нямбаатар ОХУ-ын шилдэг хуульчид манай улсад айлчилж, хоёр улсын хуулийн байгууллагууд, хуульчид хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, харилцан туршлага солилцож байгаад талархал илэрхийлээд, парламентаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлж, Улсын хэмжээнд ард түмнээсээ санал авч байгаа цаг үед энэхүү айлчлал тохиож байгааг дуулгасан. Тэрбээр уулзалтын үеэр “Хууль зүйн салбарын чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, хуульчдыг давтан сургах болон хууль эрх зүйн шинэчлэлийг хийхэд та бүхнээс суралцах зүйл их байна. Бид хууль эрх зүйн салбарын шинэчлэлийг бага багаар хийж байна. Тухайлбал, Мөрдөн байцаах байгууллагын тогтолцоог шинэчлэхээр судалгааны ажил эхэлсэн. Хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулж аливаа хуулийг хэлэлцэхдээ Хуульчдын холбооноос эрх зүйн дүгнэлт гаргуулсны дараа баталдаг болох зохицуулалтыг холбогдох хуульд оруулахаар төлөвлөж байна. Мөн Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон Иргэний хуулиудыг нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан засаж сайжруулах зүйл байна” хэмээсэн.

   Мөн “Монголын Хуульчдын холбоо, Оросын Хуульчдын холбоо хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг өчигдөр байгуулсан байна. Энэхүү санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн уламжилсан юм.

   ОХУ-ын Хуульчдын холбооны ерөнхийлөгч В.В.Блажеев найрсаг дотноор хүлээн авч уулзаж, хууль зүйн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаад талархал илэрхийлээд байгууллагынхаа талаар товч мэдээлэл өгсөн. Мөн тэрбээр тус улсад хийгдэж буй хууль эрх зүйн салбарын шинэчлэлийн талаар танилцуулж, чанартай хуульчдыг бэлтгэх асуудал ч адилхан тулгамдаж байгааг тэмдэглэсэн юм. Тухайлбал, 1990 оноос өмнө тус улсад хуульч бэлтгэдэг 53 их, дээд сургууль байсан ч энэ тоо 1200 болтлоо өссөн бөгөөд боловсролын байгууллагуудтайгаа хамтран ажилласны дүнд сүүлийн хоёр жилд 500 хүртэл бууруулжээ.

   Уулзалтын дараа төлөөлөгчид Улсын Их хурлын чуулганы танхимтай танилцаж, есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Уржигдар 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48