Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ОРОСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар Оросын Хуульчдын холбооны тэргүүн, Москвагийн Хууль зүйн  их сургуулийн ректор В.В. Блажееваар ахлуулсан 17 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 23-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилсан.

   Төлөөлөгчдийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 2019 оны зургадугаар сарын 24-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К. Азизов, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Ганболд, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар болон Хууль зүй, дотоод хэргийн яамны газар, хэлтэс, агентлагийн дарга нарын төлөөлөл оролцсон юм.   

   Уулзалтын үеэр хоёр улсад хийгдэж буй хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцсон бөгөөд ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В. Новак Оросын Хууль зүйн яамны үйл ажиллагааг товч танилцуулж, шинээр батлагдсан болон өөрчлөлт оруулах гэж буй хуулиудын талаар мэдээлэл өгсөн. Тодруулбал, ОХУ-ын Иргэний хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай Ерөнхийлөгчийн зөвлөлийн 2008 оны шийдвэрийн дагуу Иргэний хуулийн 1,2,3,4 дүгээр бүлгүүдэд өөрчлөлт орсон бөгөөд үүнтэй холбогдуулж дагалдах 10 орчим хууль, тогтоомжид өөрчлөлт оруулсан байна. Өнөөдрийн байдлаар Иргэний хуулийн хувийн өмч болон эд хөрөнгийн өмчийг зохицуулсан хэсэгт өөрчлөлт оруулаагүй байгаа ажээ.

   Мөн тэрбээр уулзалтын үеэр “Бидэнд тулгамдаж буй олон асуудал бий. Асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын туршлагыг судалж байна. Монголын Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бүх хуульчдыг нэг дээвэр доор нэгтгэж чадсан нь бидний сонирхлыг их татсан, оновчтой хувилбар болжээ. Манай ОХУ-ын хуульчид Хуульчдын холбоондоо заавал гишүүнчлэлтэй байдаггүй, сайн дурын гишүүнчлэлтэй. Цаашдаа хуульчдыг заавал гишүүнчлэлтэй болгох талаар танай туршлагыг амжилттай хэрэгжүүлнэ” хэмээсэн.

   Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн зүгээс Монголын Хуульчдын холбоо, ОХУ-ын Хуульчдын холбоотой хамтарч ажиллахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Уржигдар 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48