Монголын Хуульчдын Холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн 4 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан цахим сонгуулийг 2019 оны тавдугаар сарын 29-ний өдрөөс зургадугаар сарын 05-ны өдрийн хооронд www.mglbar.mn цахим хуудсаар явуулсан. Цахим сонгуульд нийт 13 хуульч нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн бөгөөд Тэрбишийн Мөнх-Эрдэнэ, Пүрвээгийн Баттулга, Өлзийн Эрдэнэ-Очир, Сураагийн Отгонтуяа нар хамгийн олон санал авч, Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Эдгээр гишүүдийг 2019 оны 06 дугаар сарын 22-нд болох Захиргааны эрх зүйн хорооны бүх гишүүдийн хурлаар батламжлах юм.