Монголын Хуульчдын холбооны урилгаар Хонгконгийн хуульчдын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Мэлисса Панг тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны зургадугаар сарын 13-16-ны хооронд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Тус айлчлалын үеэр буюу 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 14:00-17:30 цагийн хооронд “Хуульчдын танхим”-д дараах сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулна.
Сонирхсон хуульчид Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Г.Аригунтай холбогдож бүртгүүлнэ үү. (Оролцогчдын тоо хязгаартай.)
Утас: 70116004, 91910426