Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн ээлжит бус хурал 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр боллоо.
Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
1. Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2019 оны 08 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлолоо.
2. Шүүгчид нэр дэвшигчдийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх дүгнэлтийн саналыг баталгаажууллаа.
3. Чиг үүргийн хороодын үйл ажиллагаа явуулах нийтлэг журам болон Сайн дурын хороодын зохион байгуулалттай холбоотой нийтлэг журамд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, баталлаа.
4. Монголын Хуульчдын холбооноос Хуулийн төсөлд санал өгөх журмыг хэлэлцэн баталлаа.