Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“Хот төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо

   Хот дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын болон орон нутгийн хэмжээнд иргэдийн газар, эд хөрөнгө өмчлөх эрхийг хангах, шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхийн зөрчлийг бууруулах, таслан зогсооход хувь нэмэр оруулах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын Холбоо, Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын Эмнести Интернэшнл байгууллага хамтран 2019 оны тавдугаар сарын 08-ны өдөр үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

   “Хот төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлт ирүүлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар оролцож, байр сууриа илэрхийлсэн. Тус арга хэмжээ нь "Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбоотой бодлого, зохицуулалт", "Шударга нөхөх олговортой холбоотой зохицуулалт, хэрэгжилт", "Төсөл хэрэгжүүлэгч талуудын бодитоор зөвлөлдөх, иргэдийн оролцоо, газар чөлөөлөлттэй холбоотой анхаарах асуудал", "Төсөл хэрэгжүүлэгч талуудын хүний эрхийн сургалтын хэрэгцээ, шаардлага" гэсэн 4 хэсэг асуудлын хүрээнд төр, хувийн хэвшил, иргэн, хүний эрхийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, хуульч, судлаач зэрэг олон талын байр суурийг сонсож, шийдвэрлэх гарц, арга замыг эрэлхийлсэн.

  Уулзалтад оролцогчдын зүгээс Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх харилцааг зохицуулж байгаа хууль, тогтоомжийн зөрчлийг арилгаж, уялдаа холбоог сайжруулах үүднээс орон байртай байх эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлох, Монгол Улсын Үндсэн хууль болон олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, зарчимд нийцүүлэн боловсронгуй болгох, шударга нөхөх олговрын хэмжээг тогтоож буй эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байгааг онцолж байсан. Түүнчлэн газар, өмчийн зах зээлийн үнээс гадна өмчийн эрх, эдийн бус ашиг сонирхлыг харгалзан үзэх нөхөх олговрын талаарх суурь харилцааг хуулиар нэг мөр тусгайлан зохицуулах хэрэгтэйг хэлж байсан. Мөн иргэд, олон нийтийн бодитой оролцоог хангаж тухайн төслийн төлөвлөлт, үйл явц, хэрэгжилтийн талаарх мэдээллийн нэгдсэн сан бий болгож, иргэдэд мэдээлэл хайх, олж авах, хяналт тавих нөхцөл, боломжийг бүрдүүлэх, Төсөл хөтөлбөрүүдэд хяналт тавих, хариуцан хэрэгжүүлэх төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид, төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдэд хүний эрхийн, хүн бүрийн орон байртай байх эрхийн суурь зарчим, хэм хэмжээний талаар тусгайлсан сургалт явуулах хэрэгцээ шаардлага байгааг уламжилж байсан юм.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Уржигдар 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48