Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ШҮҮГЧ, ПРОКУРОР, ӨМГӨӨЛӨГЧ, НОТАРИАТЧ, БУСАД ХУУЛЬЧИД НЭГДЭН АНХ УДАА "ПРО БОНО ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдрийг “Хуульчийн про боно өдөр” болгон зарлаж, Монгол орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ.

   Энэ өдрийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбоо, тус холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооноос Улаанбаатар болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны бүтцийн байгууллага, гишүүн хуульчдаас гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим, “Санхүүгийн зөвлөх”, “Хамаг монгол” “Батбаяр энд партнерс”, “Ананд адвокатс” зэрэг өмгөөллийн нөхөрлөлүүд хамтран оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө, нотариатын үйлчилгээ, нийгмийн даатгалын үйлчилгээ, өр төлбөртэй эсэх лавлагаа, Шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн юм.

   Сүхбаатарын талбайд болсон өдөрлөгийн нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Академич С.Нарангэрэл, НЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал, гавьяат хуульч Г.Оюунцэцэг,  ахмад хуульч Д.Тунгалаг, Т.Гариймаа, Д.Мөнхтуул, Д.Цэвээнцэрэн, З.Цэнгэнбаяр, Я.Нямжав, С.Цэдэндамба, Б.Намхай болон хамтран зохион байгуулсан шүүх, прокурор, татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөл, Хуульчдын холбооны хороодын дарга нар оролцсон.

   Энэ удаагийн өдөрлөг нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчид нэгдэн иргэдэд анх удаагаа хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээрээ онцлог байсан бөгөөд Сүхбаатарын талбайд болсон өдөрлөгт 1100 гаруй иргэн, 21 аймагт зохион байгуулсан арга хэмжээнд нийт 2000 орчим иргэн оролцож, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авсан байна.

  Мөн тус өдөр Монголын Хуульчдын холбооноос Хорих 407, 411 дүгээр ангид ял эдэлж байгаа ялтан 100 гаруй иргэнд хууль зүйн болон сэтгэлзүйн зөвлөгөө өгч ажилласны зэрэгцээ Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 9 сургуулийн 15 бүлгийн 450 сурагчдад нийт 10 өмгөөлөгч "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх" сургалтыг амжилттай зохион байгууллаа. Түүнчлэн 21 аймгийн өмгөөлөгчид өөрийн аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх" сургалтыг явуулсан юм.

  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд Иргэдийн өдөр тутмын амьдралд хууль, эрх зүйн мэдлэгтэй холбоотой тулгарч байгаа бэрхшээл, түүнийг шийдвэрлэж байгаа арга зам, нөхцөл байдлыг сүүлийн 3 жилийн байдлаар судалж үзэхэд,  санал асуулгад оролцсон иргэдийн 54.8 хувьд нь хууль, эрх зүйн үр дагавар бүхий ямар нэг бэрхшээл тохиолдсон бөгөөд тэдний 50.5 хувь нь түүнийг шийдвэрлэх ямар нэг оролдлого хийгээгүй байна. Судалгаанд хамрагдсан 1630 иргэнээс өөрт нь тодорхой бэрхшээл тохиолдсоноос үл хамааран “Хэрэв ямар нэг бэрхшээл тохиолдвол хаашаа хандахаа мэдэх үү?” гэж асуухад 57.1 хувь нь “Мэдэхгүй” гэж хариулжээ. Энэ нь төрийн зүгээс холбогдох бүтэц, хуулийн зохицуулалтыг хийдэг ч иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн үйлчилгээг хүртээмжтэй болгох зайлшгүй шаардлага байгааг харуулж буй юм. Иймд Хуульчдын холбооны гишүүд нь хуульчийнхаа үндсэн ажил, чиг үүргээ хэрэгжүүлэхээс гадна бусдаас хөлс авахгүйгээр нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа, иргэний эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.

   Энэхүү нийтэд тустай үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран оролцож, дэмжлэг үзүүлсэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатчдын танхим, “Санхүүгийн зөвлөх”, “Хамаг монгол” “Батбаяр энд партнерс”, “Ананд адвокатс” өмгөөллийн нөхөрлөлүүдийн хамт олон болон ахмад хуульчдад талархал илэрхийлье.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24