Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХАНГАХАД ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ ГЭВ

   Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын 2019 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн захирамжаар “Үндэсний үйлдвэрлэл, Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төсөл”-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд иргэд олон нийтээс санал авах зорилгоор “Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо"  үндэсний чуулганыг 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа. 

   Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих цогц бодлогын хүрээнд нэгдүгээрт, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжсэн үндэсний томоохон үйлдвэрлэгчдийг төрүүлэх,  тогтвортой хөгжлийн зорилтуудыг хамтын хүчээр шийдвэрлэх зорилгоор “Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого”, хоёрдугаарт, томоохон төсөл, тэдгээрийн бүтээн байгуулалтын ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны механизмыг илүү тодорхой, үр ашигтай болгох зорилгоор “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”, гуравдугаарт, төр-бизнесийн үйл ажиллагааг зааглан, төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх, хөгжлийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшилтэй зөвхөн мэргэжлийн холбоодоор дамжуулан харьцаж байх зорилгоор “Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслүүд багтаж байгаа тул дээрх асуудлуудыг Үндэсний чуулганаар хэлэлцүүлж бодлого, хуулийн төслүүдэд хувийн хэвшлийн саналыг сонссон юм.

   Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд “Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль” салбар хуралдаанд орж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчдын холбооны үйл ажиллагааны талаар танилцуулж, саналаа уламжиллаа.

   Үндэсний хөгжлийн газар, Конрад–Аденауэр“сан хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга болон нийт 300 орчим бизнесийн байгууллагуудын удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, Олон улсын байгууллагуудын төлөөлөл, судлаач эрдэмтэд оролцсон бөгөөд цаашдаа тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо нэн чухал гэдэгтэй форумд оролцогчид санал нэгдэж байв.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АРБИТРЧИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЖЭЭ
Уржигдар 12 цаг 46 мин
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАХ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-18 17:14
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2025-04-18 17:12
“LAW AND ECONOMICS” ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-18 17:11
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-18 09:27
ХАННС ЗАЙДЕЛИЙН САН, НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-16 16:50
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2025-04-16 16:15
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-04-16 15:32
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:15
"BABSEACLE"-ИЙНХЭН АЗИЙН САН, IDLO-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА
2025-04-15 17:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-04-11 13:51
"BABSEACLE"-ИЙНХЭН УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 17:47
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2025-04-14 16:49
АЗИЙН ПРО БОНО 13 ДАХЬ ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-14 16:47
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН 2 ГИШҮҮНИЙ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЦАХИМ СОНГУУЛЬ ЗАРЛАЛАА
2025-04-14 10:50
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2025-04-11 16:33
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-04-10 14:57
“МИНИЙ ДУРТАЙ ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙ” ЦУВРАЛ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-10 14:01
 ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2025-04-09 12:56
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-04-08 13:48