Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан тус хорооны тэргүүнийг сонгох сонгуулийг зарлаж байна.
1. ХОРООНЫ ТЭРГҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ АЖИЛЛАГАА:
2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цагт эхэлж, 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 22:00 цагт дуусна.
2. НЭР ДЭВШИГЧДЭД САНАЛ ӨГӨХ АЖИЛЛАГАА:
2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагт эхэлж, 2019 оны 04 дугаар сарын 28-ны өдрийн 22:00 цагт дуусна.
Жич:
-Сонгууль цахим хэлбэрээр явагдах тул Хуульчид Та бүхэн www.mglbar.mn хаягаар нэвтрэн сонгуульд идэвхтэй оролцоно уу!
-Өөрийн нууц үгээ мартсан бол "нууц үг мартсан" гэсэн сонголтоор орж нууц үгээ сэргээнэ үү! Мөн 99986940 (мэдээлэл технологийн мэргэжилтэн Х.Наранхүү) дугаарт холбогдож авах боломжтой.
-Холбогдох бусад мэдээллийг 95120821, 70116004 (Хороо хариуцсан мэргэжилтэн Г.Цэнгүүн) дугаарт холбогдож авна уу!